КАПИТАЛД БАЙРШИЖ БАЙСАН НД-ИЙН ХӨРӨНГӨ ТӨЛӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 21 секунд
КАПИТАЛД БАЙРШИЖ БАЙСАН НД-ИЙН ХӨРӨНГӨ ТӨЛӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

КАПИТАЛД БАЙРШИЖ БАЙСАН НД-ИЙН ХӨРӨНГӨ ТӨЛӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

Өнгөрсөн хугацаанд олны анхаарлыг татсан нэг асуудал бол Капитал банкинд байршиж байсан Нийгмийн даатгалын 104.2 тэрбум төгрөгийн асуудал байв. Тухайлбал өнгөрсөн онд тус банкийг татан буулгах явцад төлөлт хийгээгүй 377 зээлдэгч байсан. Эдгээрийн зээлийн өрийн үлдэгдэл 123 тэрбум төгрөг байсан учраас олон нийт үүнд тус банкийг буруутгаж нийгмээрээ адлаж байв. Тэгвэл өнгөрсөн оны зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт 1081 зээлийн 194.9 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй болж, зээлийн тоо 323-аар буюу 23 хувиар, зээлийн өрийн үлдэгдэл 16.8 тэрбум төгрөгөөр буюу 7.9 хувиар тус, тус буурч шат дараалсан арга хэмжээг зээлдэгчдээс авсны үр дүнд дээрх 104.2 тэрбум төгрөгөөс 1.5 тэрбум төгрөгийг барагдуулж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, Капитал банкинд байршиж байсан 104.2 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг тус банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлж баталгаажуулснаар Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө эхнээсээ төлөгдөөд эхэлсэн гэсэн үг. Хэрвээ тухайн үед тус банкны 377 зээлдэгчид зээлээ хугацаанд нь төлж байсан бол ийм асуудал үүсэхгүй төдийгүй Капитал банк дампуурахгүй байх бүрэн боломж байсан гэдгийг Монголбанкны эрх бүхий албан тушаалтан хэлж байсан удаатай.
Ямартай ч олны анхаарлын төвд орж хэл амны бай болоод байсан НД-ын сангийн хөрөнгө эхнээсээ төлөгдөж эхэлсэн нь сайн хэдий ч Капитал банкийг дампууруулсан хүмүүс нь маш их хэмжээний зээл авсан улстөрчид байсан гэдгийг хэлэх нь зүйтэй биз ээ. Монгол банкны зүгээс тус банкны зээлдэгчдийн нэрсийг зарлахдаа зөвхөн жирийн иргэдийг олон нийтэд зарлаж улстөрчдийн нэрсийг ил болгоогүй билээ.
Бид дараагийн удаа хэн, хэн гэдэг улстөрчид хэдий хэрийн хэмжээний зээл авсан тухайг баримттайгаар мэдээлэх болно .
МАН нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг СЕХ-нд хүлээлгэж өглөө
МАН нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг СЕХ-нд хүлээлгэж өглөө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.