Ухаарал: 2070 оноос ирсэн захидал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 23 секунд
Ухаарал: 2070 оноос ирсэн захидал

Ухаарал: 2070 оноос ирсэн захидал

Slide 1Би саяхан 50 нас хүрлээ. Гэхдээ 85-тай юм шиг харагддаг. Би бөөрний хурц өрөвсөлтэй. Яагаад гэвэл ус бараг уудаггүй. Надад амьд явах хугацаа маш бага үлдсэн гэж би бодож байна. Гэхдээ би энэ нийгмийн хамгийн өндөр настай хүний тоонд орно. Намайг 5 настай байхад юмс одоогийнхоос маш өөр байсан. Мод бутаар дүүрэн цэцэрлэгүүд, цэцэг зүлгээр хүрээлсэн байшингууд гээд л…
Ваннтай усандаа арьсаа дэвтэтлээ хэвтээд л, шүршүүрт ороод бүтэн цаг болдог байж билээ. Одоо бол бид нэг удаагийн, тэгээд тосны гаралтай чийгшүүлэгч цаасаар биеэ арчиж цэвэрлэж байна даа. Эмэгтэйчүүд урт сайхан үсээр гангардаг байсан үе мартагдаж дээ. Одоо бол ус хэрэглэхгүйгээр цэвэрхэн байхын тулд бүгд үсээ хусуулдаг. Манай аав даралттай усаар машинаа угаадаг байж билээ. Өнөөдрийн хүүхдүүдэд усаар машин угаадаг байсан гэвэл итгүүлэхэд бэрх зүйл.
 
“УСАА ГАМНА” гээд л байнга сануулдаг байсан ч хэн ч тоодоггүй байж дээ. Хүмүүс усыг дуусашгүй мэтээр л боддог байж. Гэтэл өнөөдөр гол горхи, далан, тогтоол ус, газрын доорх ус хүртэл ямар нэг байдлаар эргэж нөхөгдөхгүйгээр бохирдсон эсвэл хатаж ширгэсэн байх юм. Бидний хүрээлэн байгаа орчин эцэс төгсгөлгүй элсэн цөл болж хувирчээ. Гэдэсний халдварт өвчин, арьс өнгөний болоод, шээсний сувгаар дамжих халдварууд өнөөгийн хүмүүсийн үхлийн гол шалтгаанууд болж байна. Үйлдвэрлэл дампуурч, ажилгүйдэл аймшигтай газар авчээ.
 
Далайн уснаас давсыг нь ялгаж ундны усны ус гаргадаг үйлдвэрүүд л ажлын байр олгож байна. Тэд гэхдээ ажлын хөлсийг мөнгөөр биш усаар төлдөг. Хүмүүс гудамжинд ус дээрэмдэх гэмт хэргийн хохирогч болох нь энгийн үзэгдэл. Өнөөдөр бидний идэж уудаг хоол хүнсний 80 хувь нь химийн аргаар бүтээгдэж байна. Насанд хүрсэн хүн өдөрт 8-аяга ус уух хэрэгтэй гэж зөвлөдөг байж билээ. Одоо бол өдөрт нэг аяга усны зөвшөөрөлтэй.
 
Бид хувцсаа угааж чадахгүй болохоор хаяхаас өөр аргагүй. Үүнээс болж хогны асуудал хүнд болж байна. Бид эргээд өнгөрсөн зууны эхэн үе шиг газар ухаж бие засдаг болсон. Яагаад гэхээр бохирын шугам усгүйгээс болж бөглөрч ажиллахаа больсон. Хүмүүс аймар төрхтэй, сул хатингар биетэй болж халуунаас хатан хорчийж, озоны давхарга цоорсноос нарны хэт ягаан туяа дэлхий дээгүүр нэвтэрч түүнд хордсон хүмүүсийн арьс нь тэр чигээрээ өвчтэй, толбоор дүүрч байна. Арьсны хуурайшилтаас болж 20 настай эмэгтэй 40-тэй мэт харагдаж байна.
 
“БИД УС ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ НЬ…” Мод ургамал цөөрсөнөөс хүчил төрөгчийн хэмжээ багасч үлмаар бидний хойч үеийнхэнд оюун ухааны хомсдолд өртөх аюул нүүрлээд байна. Хүний үр хөврөлийн эсийн бүтцэд нь өөрчлөлт орж төрөл бүрийн гаж согогтой, эд эрхтэн дутуу хүүхдүүд олноор төрөх болсон. Засгийн газар бидний амьсгалах агаараас татвар авдаг болсон. Насанд хүрсэн хүн өдөрт 137м3 агаар /141500 литр/ амьсгалдаг. Татвараа төлж чадахгүй хэн боловч тусгай ” АГААРЖУУЛАХ БАЙР”-наас хөөгдөх ба нарны энергиэр тэжээгдэх хиймэл уушиг бүхий энэ агааржуулах байрны агаар нь бас тийм ч цэвэр биш боловч арай л дэндүү чөлөөтэй амьсгалах боломж олгох ажээ.
 
Хүний дундаж наслалт 35 боллоо. Зарим улс орон ус, ургамал бүхий арлуудаас хэдхэнийг байгалийн төрхөөр нь авч үлдэж чаджээ. Тэдгээр нь армийн нарийн чанд хамгаалалт дор байдаг. Ус нэн ховор байнгын эрэлт хэрэгцээт зүйл болсон бөгөөд хэзээ ч алт болон алмаазаар солишгүй үнэт эрдэнэ болжээ. Энд гэхэд л ямар ч модгүй болсон нь бороо орохоо больсных бөгөөд хаяа нэг орох хүчлийн бороо нэмэр эс болно. Улирал солигдохоо больсон. 20-р зуунд бидний зөнгөөр нь орхисон хүлэмжийн хий болон байгалийн бохирдол эргэх 4 улирлыг маань авч одсон доо. Би байгаль орчноо устгасан тэр үед амьдарч байсан болохоор устгахыг нь харсаар байж олон дахин янз бүрээр анхааруулж байхад тоохгүй байсаар….
 
Миний амьдарч байсан тэр үеийнхэн бол ямар нэгэн зүйл хийж болох байсан сүүлчийн үе нь юм. Гэвч юу ч хийхгүй байх замыг сонгосон доо. Бидний хүрээлэн буй орчин эргэн хэзээ ч сэргээгдэхгүйгээр сүйрэлд орж байна. Хэрэв би цаг хугацааг буцааж чаддагсан бол хүн төрөлхтөнд энэ бүхнийг ойлгуулахыг ямар их хүснэ вэ? Эх дэлхийгээ аврахад ямар нэгэн зүйл хийх боломжтой байсан тэр цаг үед буцаж очихсон!
 
ЭНЭ ЗАХИАГ ӨӨРИЙН ХҮРГЭЖ ЧАДАХ БҮХ ХҮНД ХҮРГЭЖ УСНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙ ДАХИНЫ АСУУДАЛ БОЛООД БАЙГААГ ТЭДЭНД ДУУЛГА. ҮҮНИЙГ ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХИЙ, ХҮҮХЭДГҮЙ БАЙСАН Ч ИРЭЭДҮЙД ХҮҮХЭДТЭЙ БОЛНО ГЭЖ БОДООД ХИЙГЭЭРЭЙ. ИРЭЭДҮЙДЭЭ БҮҮ ТАМ БЭЛД… ТЭДЭНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭ!
 
 
Монголын хип хопчид нэгдсэн тоглолт хийнэ
Монголын хип хопчид нэгдсэн тоглолт хийнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.