Хамгийн том ил захидал интернэтийг байлдан дагуулав (видео)
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 54 секунд
Хамгийн том ил захидал интернэтийг байлдан дагуулав (видео)

Хамгийн том ил захидал интернэтийг байлдан дагуулав (видео)

Сансарын тойрог замд нисч яваа сансрын нисгэгч аавдаа илгээсэн нэгэн америк охины ил захидлыг харуулсан бичлэг хэдхэн хоногийн дотор YouTube дээр 10 орчим сая удаа хүмүүс үзсэн гэх дээд амжилтыг тогтоожээ. Уг арга хэмжээг зохион байгуулагчид хэдэн арван автомашиныг дайчилсан байна. 

Невада мужийн элсэн цөлд ширгэсэн нуурын сайран дээр машинууд өөрсдийн дугуйгаараа “Стеф чамд хайртай” гэдэг бичвэрийг зүрхэн хэлбэртэй зургийн хамт “бичжээ”. 

Дэлхийн тойрог зам руу илгээсэн энэ өвөрмөц “захидал” автомашины дугуйгаар бичигдсэн хамгийн том дүрслэл хэмээн Гиннесийн амжилтын номд багтсан аж. Бичвэрийн хэмжээ 5.5 хавтгай дөрвөлжин километр зайг эзлэсэн гэнэ. 
 
 


Эх сурвалж 
www.wikimon.mn

 

Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч
Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.