Сүйрлийн эдийн засгийн АВТОРУУД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
15 минут 46 секунд
Сүйрлийн эдийн засгийн АВТОРУУД

Сүйрлийн эдийн засгийн АВТОРУУД

Монголын эдийн засаг кг-аас грамм руу шилжсэнээр сүйрлийн шат руугаа эргэлт буцалтгүй орсон гэж дүгнээд байгаа. Энэ бол мэдээж миний биш мэргэжлийнхний, эдийн засагчдын, бүр олон улсын үнэлгээний төвүүдээс гаргасан дүн, мэдээ.

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог Мооdу’s зэрэг агентлагаас сүүлийн дөрвөн жил дараалан манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулаад байгаа. Тэр бүү хэл, өрнөөсөө болж сүйрэлд орж болзошгүй орнуудын хоёрдугаарт Монгол Улсыг нэрлэчихээд байгааг ч энд тодотгоё.

Юуны емнө эдийн засаг хямарсан эсэхийг онолын үүднээс авч үзвэл олон улсын жишгээр хоёр улирал дараалан хасах үзүүлэлттэй буюу бууралттай гарсан тохиолдолд эдийн засаг хямарч уналтад орлоо гэж үздэг аж. Харин бодит байдал дээр Монголын эдийн засаг хоёр улирал бүү хэл, хоёр жил дараалан уналттай гарсан, төсвийн орлогын тасалдал 700-гаад тэрбумд хүрсэн байдалтай байгаа. Түүнчлэн эдийн засгийн хямралыг дотоодын нийт бүтээгдэхүүн буурах, зээл олголт зогсох, үнэ огцом өсөх, эсвэл буурах, ажилгүйдэл өсөх зэрэг эдийн засгийн сөрөг үйл явдал тохиолдохыг хэлдэг. Бодит байдал дээр энэ бүхэн манай улсад бэлхнээ тохиолдсон, бүтээн байгуулалтын салбарууд үндсэндээ зогсонги байдалд орсон, ажиллаж байгаа хэд нь бартерын худалдаанд шилжсэн байдалтай байна. Өөрөөр хэлбэл, эдийн засагт бэлэн мөнгө эргэлдэх нь эрс багассан. Ердөө энэ хэдхэн үзүүлэлт, жишээг дурдахад Монголын эдийн засаг уналтад ороод зогсохгүй сүйрлийн ирмэгт тулж ирээд байгаатай хэн хүнгүй санал нийлж байна.

Байдал ийм байхад хамгийн харамсалтай нь эрх баригчид өнөө хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал. Тэр бүү хэл, тэд сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт эдийн засгийг сэргээх талаар ч ганц ч өгүүлбэр тавиагүй бөгөөд эдийн засаг хэвийн өсөлттэй гэж тооцсон нь анхаарал татаж байгаа юм. Гэтэл өнөөдөр эдийн засгийн өсөлт ердөө хоёр хувьтай байгаа. Оны төгсгөл гэхэд 0.1 хувьд хүрэх прогноз хэдийнэ гарсан. Дэлхийн эдийн засаг хэвийн байхад манайх ингэтлээ дор орсон нь ерөөсөө л эрх баригчдын бодлогын алдаатай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, АН дөрвөн жилийн өмнө засгийн эрхэнд гарсан цагаасаа эдийн засагт анхаарал хандуулаагүй бөгөөд “тэнгэрийн” сайд хүртэл томилсноор сүйрэлд хүргээд байгаа нь гарцаагүй үнэн.

Харин эдийн засаг ингэтлээ сүйрэхэд хэн гээч эрхмүүд үнэтэй хувь нэмрээ оруулсныг хамтдаа харцгаая.
АН дөрвөн жилийн хугацаанд гурван ч өөр Засгийн газар сольсноор сонгуульт хугацаагаа дуусгаж байгаа. Эдийн засгийн уналтад энэ мэт тогтворгүй байдал, зүй ёсоор нөлөөлснийг нэмж тодотгоё.

“БӨӨ” САЙДЫН МУУ ЭХЛЭЛ

АН засгийн эрх авсан даруйдаа Эдийн засгийн хөгжлийн яам гэж сүржин нэртэй даржин яам байгуулсан. Энэ яамыг “Фортуна” сайд хоёр жил гаруй хугацаанд удирдсан. Удирдсан ч гэж дээ уруудуулсан гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу.“Фортуна” сайд төдийгөөс өдий хүртэл “Болж байна, бүтэж байна, муудаж дордсон юм алга” гэх ганцхан үгээр иргэдийн амыг таглахаа гол имижээ болгож ирсэн ч бодит байдал түүний энэ “тэнэглэлээс” хэт хол давсан.

Өөрөөр хэлбэл, түүнийг эдийн засгийг хөгжүүлэх яамыг толгойлж эхэлсэн цагаас эдийн засаг тасралтгүй уруудсаар өнөөдөр сүйрлийн ирмэгт ирчихээд байгаа. Сайдаар ажилласан он жилүүдийнх нь хамгийн том “гавьяа” гэвэл энэ л байх. Гаднаас их хэмжээний зээл авснаа “Эдийн засгийн хөгжлийн сайдын хийсэн том ажил” хэмээн эндүүрдэг, “бөө” сайдын үед монголчууд ДНБ-ийнхээ 15 хувьтай тэнцэхүйц хэмжээний их мөнгийг зээлсэн байдаг. Аргагүй том “гавьяа” байгаа биз. Гэтэл АН-ыг засаг авахад ийм их хэмжээний зээл аваад байх шаардлага манай улсад үнэхээр байгаагүй.

Тухайлбал, Н.Батбаярыг ажил хүлээж авахад бүх үзүүлэлт нэмэхтэй буюу 17.3 хувийн өсөлттэй эдийн засагтай яамыг “Фортуна” сайдад хүлээлгэн өгч байв. Өөрөөр хэлбэл, тухайн үед Монгол Улс гаднаас их хэжээний зээл аваад байх шаардлагагүй байсан цаг үе. Гэтэл эрхэм “бөө” сайдын мэргэн ухаанд өр, зээл тавих нь зөв бодлого гэх гоц санаа орж ирснээс “Чингис”, “Самурай” бондыг босгосон байдаг. Ингэснээр манай улсын Засгийн газар бондын хүүд хоног тутамд 130-140 мянган ам.доллар төлж байна. Мэдээж энэ бүхэн “бөө” сайдын “гавьяа”яалт ч үгүй мөн билээ. Эцсийн дүндээ бондын зарцуулалт юу болсон нь өнөө хэр асуулт хэвээр байгаа. “Фортуна” сайд эх орноо өрийн дарамтад оруулснаа “ажил хийсэн” гэж боддог болохоос үр дүн нь тэг хувьтай хэвээр байна. Ингэж хэт өөдрөг төсөөлөлтэй сайдын болно, бүтнэ гэсэн хоосон үг хожмоо эдийн засгийг сүйрэлд хүргэх эхлэлийг тавьсан юм. Эдийн засагт цус алдалт явагдаж, ам.долларын хомсдолоос болж иргэдийн тэнгэр харж суусан “Фортуна” өдгөө “Хөгжлийн саад” хийсэн гэхээс өөр тодотголгүй үлдсэн.

Ийнхүү эдийн засгийг суйрэлд хургэсэн гол авторуудыг нэр цохон тэмдэглэлээ, Өнгөрсөн дөрвөн жилд олуулаа нийлж, эдийн засгийг сүйруулсэн АН-ынхан өнөөдөр өнөөх л улгэрээ, мөрөөдийн жагсаалтаа ярьсаар сонгуульд өрсөлдөж байна.

Н.АЛТАНХУЯГ 100 ХОНОГТ ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ БИШ “СЭХЭЭНД” ОРУУЛАВ
Эдийн засгийг сүйрүүлсэн гол авторуудын нэгд Н.Алтанхуяг сайд зүй ёсоор багтана. Хэдийгээр унасан бүхнийг өшиглөдөггүй монгол ёс бий ч намынхаа фракцуудад “дэгээдүүлэн "Ерөнхий сайдаасаа огцорсон ч эдийн засгийн уналтад хэрхэн “хувь нэмэр” оруулсныг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Засгийн газрыг тэргүүлж эхлүүтээ “ЭЗЭН 100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь яах аргагүй онцлох үйл явдал байсан. Болоогүй, эрхэм сайд гурван сарын хугацаанд эдийн засаг сэргэхгүй бол огцорсон ч яахав хэмээн том ам гарсан удаатай. Харамсалтай нь 100 хоногийн төгсгөлд эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын үр дүн хангалтгүй, ам.долларын ханш өссөн, хөрөнгө оруулалт буурсан, ажилгүйдэл нэмэгдсэн гэх ерөнхий шүүмжлэл өрнөсөн байдаг. Тухайлбал, Засгийн газар 100 хоногийн хугацаанд эдийн засгаа сайжруулж, эрчимжүүлнэ гэсэн нь эсрэгээрээ эргэсэн. Валютын нөөц хоёр дахин буурч, орон сууцны үнэ 2.2 дахин өсөв. Аж ахуйн нэгжүүдийн 50 хувь нь үүдээ барьж, ажилгүйдэл 14 хувиар өсөв. Тэр бүү хэл, олон улсын байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулж, эрсдэлтэй гэж үнэлэх болов. Энэ бүх муу үзүүлэлтийг ярихаар "Ардын нам", АТГ хоёр л ажил хийлгэхгүй байна” гэж сүрийг үзүүлэн, жүжиглэсээр байтал эдийн засаг элгээрээ хэвтэж, улс орон сүйрлийн ирмэгт тулсан нь яах аргагүй, бодлого тодорхойлогч Ерөнхий сайд /асан/ Н.Алтанхуягтай салшгүй холбоотой. Эдийн засаг өнөөдөр сүйрлийн ирмэгт ирэхэд үнэтэй “хувь нэмэр” оруулсан хүний нэг нь яах аргагүй Н.Алтанхуяг гишүүн билээ.

ЭДИЙН ЗАСГИЙГ АМЛАЖ ГАРЧ ИРЭЭД ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН “ТОЛГОЙ”-ГҮЙ САЙД
Монгол Улсын түүхэнд Засгийн газрын тэргүүлэх болуутаа эдийн засгийг амлаж авсан ганц хүн нь Ч.Сайханбилэг. Хэдийгээр АН засаг барьсан дөрвөн жилийн Лундаас буюу хоёр дахь танхимыг бүрдүүлэхээр ирсэн Ч.Сайханбилэг “Нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, эдийн засаг” хэмээн зарлаж гарч ирсэн нь их л шийдэмгий содон санагдаж байлаа. Түүнийг залуу хүний хувьд уналтад орсон эдийн засгийг сэргээн, одоо л хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүлэх нь гэж ард түмэн бат итгэсэн.

Гэтэл сонгуулийн жил дуусч буй энэ цаг үед эргээд харахад тэр ердөө л “утсан хүүхэлдэй”-н төрхтэйгөөр замхарч байна.

Зарим нь түүнийг “морь унасан толгойгүй хүн” гэх нь ч бий. Ч.Сайханбилэгийг энэ мэтээр хочлохын учир нь түүнд засаг тэргүүлж буй хүний зангараг, хүч даанч дутсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, түүнд бие даан шийдвэр гаргах эрх үнэндээ байгаагүй бөгөөд Зи даргын “халаасанд” байсаар Ерөнхий сайдын нэр зүүх хугацаа нь дуусав. Томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулна хэмээгээд Тавантолгойн төслийг хөдөлгөх дээрээ тулахад эрхэм Зи ноён өглөө нь болиулж байх жишээтэй.

Гадна дотнын хөрөнгө оруулагчид ирчихсэн, хэлэлцээрийн ширээнд суух мөчид Зи дарга ингэж бүгдийг балласан нь тэр ямар их эрх мэдэлтэй гэдгийг бүрэн илтгэсэн явдал болсон юм. Энэ бол одоогоос яг нэг жилийн өмнө өрнөсөн процесс. Зи дарга Ч.Сайханбилэгийг хэн ч биш болгож, Тавантолгойг гацааснаар гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэг мөсөн үгүй хийсэн.

Түүгээр ч барахгүй УИХ-ын даргынхаа дохио зангаагаар хөдөлдөг Ерөнхий сайдтай улс гэх ойлголтыг ч гаднынханд өгсөн нь нууц биш. “Толгойгүй хүн” хэмээн хэчнээн баалуулсан Ерөнхий сайд маань мөн л өнгөрсөн жил гэв гэнэт ганцаараа гарч яваад Дубайд очиж, Оюутолгойн далд уурхан бүтээн байгуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь түүний хийсэн хамгийн муугийн муу жишээ болчихоод байгаа. Учир нь тэрбээр ийнхүү нууцаар гэрээлснээр монголчуудын хүртэх ашгийг арваад жил хойшлуулсан муу түүхтэйгээр сонгуульд орж байгаа. Харин Ч.Сайханбилэгийг сайдаар ажиллах хугацаанд эдийн засаг хэрхэн доройтсоныг хүргэе.

Энд зарим тоо баримт дурдвал, АН засгийн эрхэнд гарах үед манай улсад 126 мянган аж ахуйн нэгж тогтмол үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр тэдний 62 мянга 300 нь дампуурсан гэдгийг татварын байгууллагаас зарлаад байна. Энэ байдлыг засахыг эрх баригчид огт хичээхгүй байгаа. Тэр бүү хэл, Монгол Улсын төсвийн орлогын 50 хувийг зээл, зээлийн хүүнд өгдөг болгож, ухраасан үзүүлэлттэйгээр сонгуультай золгож байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс “Чингис”, “Самурай” бонд болон Хөгжлийн банкнаас гадна бусад шугамаар зээлсэн өрнийхөө хүү төлбөрийг төлөөд явж байгаа. Ирэх жилээс энэ их өр, зээлийнхээ үндсэн төлбөрийг төлж эхэлнэ. Энд нэмэлт мэдээлэл хүргэхэд 2012 онд манай улс “Хөгжлийн банкнаас 580 сая ам.долларын бонд гаргасан, шинэчлэлийн Засгийн газар гадаад зах зээлд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан. Үүний хүүгийн өр нь өдөрт 270 орчим сая төгрөгийн хүү үүсгэж байгаа. Нөхцөлийн хувьд “Чингис бонд”-ын 500 тэрбумынх нь хүүг таван жилийн дотор төлөх бол нэг тэрбумыг нь 10 жилийн хугацаанд багтааж төлөх ёстой. 2012 оны арванхоёрдугаар сарын 6-нд “Чингис” бондын гүйлгээ хийгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар зөвхөн хүүнд найман тэрбум төгрөгийг төлөх тооцоо гараад байна”. Энэ бол 2013 оны тоон мэдээлэл. Үүнээс үзэхэд зөвхөн өр, зээлийн хүүнд хэчнээн тэрбумаар нь төлөөд явж байна. Цаашлаад манай улсын зээлжих зэрэглэл жил бүр тогтмол бууралттай яваа. Олон улсын санхүүгийн зэрэглэл тогтоодог "Standart and poors" болон “Мүүдис"-ийн шинжээчид манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулаад байгаа.

Ийнхүү АН засаглах дөрвөн жилд Монгол Улсын зээлжих зэрэглэл дөрөв дахин буурав. Бас нэг тоон үзүүлэлтийг нэмж дурдахад мөн л дөрвөн жилийн турш тоггмол муу үзүүлэлттэй гарсан нь төсвийн орлого бүрдүүлэлт. Жил бүр төсвийн орлого тэрбум орчим төгрөгөөр тасардаг нь АН-ын үед жишиг болон тогтоод байна. АН-ын ийм замбараагүй, хувиа хичээсэн үйлдлийг Монголын толгой эдийн засагчдын нэг, АН-ын томоохон лидер Р.Амаржаргал “Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргасан бөгөөд манай улсын нийт баялгийн 15 хувьтай тэнцэхүйц хэмжээний энэ их өрийг ямар нэгэн тооцоо төлөвлөлтгүйгээр бий болгосон төдийгүй огт хараа хяналтгүйгээр төсвөөс гадуур зарцуулсан. Өр үүсгээд байх нь ирээдүйгээсээ хулгайлсантай адил. Өнөөдрийн эрх баригчдын үүсгэсэн өр төлбөр ирээдүйд хамааралтай гэдгийг ойлгож, ухамсарлаж байгаа хүн үнэндээ алга. Бидний тавьж буй өр аливаа сайд, дарга нарт бус энгийн татвар төлөгчдийн нуруун дээр л ирнэ гэдгийг сануулах нь зүйтэй болов уу” хэмээн дүгнэснийг нэмж тодотгоё.

Ийнхүү эдийн засгийг сүйрэлд хүргэсэн гол авторуудыг нэр цохон тэмдэглэлээ. Өнгөрсөн дөрвөн жилд олуулаа нийлж, эдийн засгийг сүйрүүлсэн АН-ынхан өнөөдөр өнөөх л үлгэрээ, мөрөөдлийн жагсаалтаа ярьсаар сонгуульд өрсөлдөж байна. Энэ үед тэдний хийсэн ажпын эцсийн дүн ямар байдгийг жишээ баримт дурдан


А.МӨРӨН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

“1000 төгрөгний хүч” аянд нэгдэж нэгэн бүсгүйд амьдрал хайрлаарай
“1000 төгрөгний хүч” аянд нэгдэж нэгэн бүсгүйд амьдрал хайрлаарай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.