“Нийслэл өргөө”-д молигодуулсаар байх уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 12 секунд
“Нийслэл өргөө”-д молигодуулсаар байх уу

“Нийслэл өргөө”-д молигодуулсаар байх уу

Өмнөх жилүүдэд царцсан барилгуудаа барьж дуусгах нь энэ оны  гол ажил болоод байгаа. Гэвч гарцсан хэвээр дараа жилтэй золгож болзошгүй  барилгууд цөөнгүй. Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт спорт цогцолборын барилга барихаар тендерт шалгарсан гэх “Нийслэл өргөө” компани уг барилгыг хэзээ хүлээлгэж өгөх нь тодорхойгүй байна. Хоёр жилийн өмнөөс тус компанийнхан  энд ажил хийсэн нэртэй зүгээр сууж  байгаа аж. Аудитын шалгалтаар нийт ажлынх нь дөнгөж 10 орчим хувь буюу 800 гаруй сая төгрөгийн ажил хийдсэн, бусад нь байхгүй гэсэн дүгнэлт гарчээ. Мөн “Нийслэл өргөө”компани Хан-Уул дүүргийн эмнэлэгийн барилгыг ч гацаагаад байна. Эмнэлэгийн барилгын тендерт шалгарсан  боловч санхүүжилтын мөнгөө хааш нь урсгаж буйг бүү мэд. Өнгөрсөн онд мөн энэ комканитай холбоотой хүн амины хэрэг гарсан. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны барилгыг барьж байх үед нь хөдөлмөрийн аюулгүйн дүрэм журам зөрчигдөж барилга дээрээс хүн унаж нас барсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж үзэхэд албан конторын зориулалттай  барилгын зураг төслийг өөрчилж, зарим өрөө тасалгааг нь орон сууцны зориулалтаар хийж байсан гэдэг. Энэ мэтийн олон  ноцтой үйлдлүүд  “Нийслэл өргөө” компани дээр яригдсаар байна. Саяхан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Чингэлтэйн спорт цогцолборын барилгын ажилтай танилцаад “Энэ компанийн  гэрээ хэлэлцээрүүдийг хуулийн хүрээнд дахин авч үзэх хэрэгтэй болжээ. Ер нь хуулийн байгууллагаар шалгуулна. Нэг компани олон тендер авдаг юм байна. Яагаад ингэж бөөндөж авдаг нь ч сонирхол татаж байна” гэсэн юм. “Нийслэл өргөө”-д бид молигодуулсаар байх уу.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Төсвийн алдагдал 347.7 тэрбум төгрөгт хүрлээ
Төсвийн алдагдал 347.7 тэрбум төгрөгт хүрлээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.