Цахим ертөнцөд гитарчин Өөжгий шүүмжлэлд өртөж олны дургүйцлийг хүргэсээр байна. Тодруулбал Бурхан Халдун ууланд мөргөхөөр явсан хятад залууг өмнөө сөгдүүлэн суулгасан зураг нийтэлж, хөөж явуулсан тухайг нь тайлбартаа элдэв доромжоор бичиж, цахим хуудаснаа оруулсан билээ.
Мань эр эх оронч үндэсэрхэг үзлээ гавьяа мэт бахдаж ийн бичиж оруулсан нь түүнийг шүүмжлэлд өртөхөд хүрчээ. Учир нь хэдий хятад улсын иргэн байлаа ч иймэрхүү харанхуй бүдүүлэг аргаар дарамталж сөхрүүлэн, хөөж туусан нь Монгол эрчүүдийн нэрийг унагасан хэрэг болов. Үүгээр ч зогсохгүй хоёр улсын харилцаанд муугаар ч нөөлөлж болзошгүй хэмээн үзэж буй иргэд олон байна.
Олон хүний хэл амны бай болж шүүмжлэлд даруулсан гитарчин Өөжгий өөрийн хийсэн бодолггүй постондоо тайлбар хийжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн