Л.Гүндалайн улс төрийн шоу хэнд ашигтай вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 58 секунд
Л.Гүндалайн улс төрийн шоу хэнд ашигтай вэ

Л.Гүндалайн улс төрийн шоу хэнд ашигтай вэ

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай шинэ нам байгуулж байгаагаа өнгөрөгч долоо хоногт сүр дуулиантайгаар зарлав. Тэрбээр АН-аасаа гарах өргөдлөө өгсөн боловч  тус намын зүгээс өнөөг хүртэл ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа аж. Тиймээс тэр АН-д данстай хэвээр гэсэн үг. Гэвч дахиад нам байгуулах болсноо “Би АН-ын олон фракцууд дунд ганцаардаж, дэмжлэг авах боломжгүй болсон. Энэ намын удирдлагууд   хуйвалдаанаар төр засгийн эрх мэдэлд гарч, хувааж идэхийг  л хүсдэг. Би үүний эсрэг зогсох болно” хэмээн тайлбарлаж байна. Түүний энэ үг харин зарим хүмүүст итгэл үнэмшил муутай сонсогдож буй бололтой. Яагаад гэхээр, Л.Гүндалай нь Эрүүл мэндийн сайд байхдаа гадаадаас оруулж ирсэн эмнэлэгийн машинуудыг ах дүү нарынхаа компани дээр  бүртгүүлж, их хэмжээний мөнгө завшсан  хэргээр АТГ, цагдаагийн байгууллагад шалгагдаж, сүүлдээ баахан улс төржүүлсээр хэргээ хэрэгсэхгүй болгуулсан гэдэг. Мөн саяхан түүний дүү Баяндалайгийнх нь Хан-Уул дүүрэгт хууль бусаар бариулж байсан барилгын “нууц” задарч, барилгын үйл ажиллагааг нь зогсоожээ. Энэ мэтээс харахад Л.Гүндалай нь “Ард түмнээ хайрлая” гэсэн сүржин нэртэй нам байгуулаад олон түмнийхээ төлөө зүтгэх ёс зүйн чадамтай эсэх нь бүрхэг хэмээн түүнтэй хамт ажиллаж байсан зарим нөхөд нь шүүмжлэх болжээ. Энэ өнцгөөс  харвал түүний ийм улс төрийн шоу түүнд өөрт нь л ашигтай гэж тэр өөрөө үзсэн хэрэг болов уу.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Д.Ангарагийн төрсөн өдөрт зориулж киног нт рекламгүй гаргажээ
Д.Ангарагийн төрсөн өдөрт зориулж киног нт рекламгүй гаргажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.