Ц.АНАНДБАЗАРЫН гар, хөл бологсод ХЭН БЭ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 6 секунд
Ц.АНАНДБАЗАРЫН гар, хөл бологсод ХЭН БЭ?

Ц.АНАНДБАЗАРЫН гар, хөл бологсод ХЭН БЭ?

Иргэн Б.Сүндэръяа өөрийгөө хүчирхийлэл өртсөн талаар дөрөвдүгээр сарын 11-ний өдөр олон нийтийн сүлжээн цахим хаягаараа мэдээлсэн байдаг.

Тэрээр "2019 онд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай танилцаж байсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг хүссэн юм байна лээ. Энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, цаашид ч олон өргөдөл өгнө. 

Гэрээсээ гарах боломжгүй байсан тул өнөөдрийг хүртэл цагдаа, ХЭҮК-т хандаж чадахгүй байсаар байна. Би маш удаан хугацаанд дарамт, шахалттай амьдарсан. Цаашид ч үргэлжлэх учраас өнөөдөр би ил гарч байна. Надад гэрч, нотлох баримт бүгд бий.  Би энэ асуудлыг гаргаж тавьснаас хойш УИХ-ын Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор 1,000 гаруй эмэгтэй надтай холбогдсон. Ийм зүйлийг огт төсөөлөөгүй байсан. Өмнө нь намайг сүрдүүлдэг байсан бол одоо таньдаг хүмүүсээр минь дамжуулж тохиролцохыг санал болгож байгаа. Гэхдээ би хэзээ ч тохиролцохгүй." хэмээн ШҮГЭЛ ҮЛЭЭЖ байсан билээ.

Тэгвэл түүнийг гэрчлэх мэт хэргийн хохирогч нар ар араасаа гарч ирсээр байгаа нь аймшигтай. Энэ сарын 25- ны өдөр Tsahiur.mn сайтад УИХ-ын гишүүн Ц.Анандбазар буюу 51-тэй холбоотой ноцтой мэдээлэл дэлгэгдсэн.  Тус мэдээлэлд хохирогч охид бэлгийн мөлжлөгийн үйл явц болоод хэрхэн үйлдэгддэг талаар, хэн хэн түүний зохион байгуулж, хэн хэргийг нь нуун дарагдуулдаг болохыг тодорхой харуулсан.

Хохирогчид дуу нэгтэйгээр Ц.Анандбазар гишүүнд охид бүсгүйчүүдийг зуучлан мэдээлдэг хүн бол Өргөө кино театрын захирал Цэвэгмид хэмээн дурдаж байлаа. 

Тус захирал эмэгтэй байгууллагад ажилладаг охид бүсгүйчүүдийн бие галбир, гоо сайхныг үнэлж дүгнэн дээш мэдэгддэг байжээ.

Түүнчлэн хохирогчийн хэлсэн мэдээллээр гишүүний арын албыг амжуулж, уснаас хуурай гаргадаг хүн бол түүний хуульч нэртэй юу ч мэдэхгүй Б.Баян-Очир гэх хүний мэдээллийг өгсөн байна. Гэтэл Б.Баян-Очир нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлээд амжсан байх юм.

Б.Баян-Очир нь Ц.Анандбазарыг хохирогч эмэгтэйг ёс бусаар хүчирхийлэх үйл явцыг өөрийн нүдээр харж байсан болохыг ч гэрчүүд хэлж байна. 

Өөрийнхөө охин мэт цэцэг цэврүү шиг хүүхдүүдийг Ц.Анандбазар гэх өвгөнд зуучлахдаа тэр эмэгтэй юу ч бодож тунгаагаагүй нь халагламаар, нүдэн дээр нь тийм үйлдэл болж байхад зүгээр л хараад сууж байгаа тэр өмгөөлөгч нэртэй хүнийг үзэн ядмаар... 

МАН-ын хороо яагаад тус гишүүний талаар дорвитой арга хэмжээ авахгүйгээр өнөөдрийг хүргэв...

 

эх сурвалж: arslan.mn

”Монгол шуудан”-ийнхан шаардлагын хариуг авахаар жагсаж байна
”Монгол шуудан”-ийнхан шаардлагын хариуг авахаар жагсаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.