Гутал нь сугарсан Монгол цэргийн тухай тайлбар хийв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 56 секунд
Гутал нь сугарсан Монгол цэргийн тухай тайлбар хийв

Гутал нь сугарсан Монгол цэргийн тухай тайлбар хийв

 

gutalllМонгол цэргүүд ирэх тавдугаар сарын 9-ний өдөр болох ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд ялалтын түүхт 70 жилийн ойн баярын парадад анх удаагаа оролцох хүндтэй эрх хүлээн авсан. Тус арга хэмжээнд манай зэвсэгт хүчнээс 63, хилийн цэргээс 12, нийт шилдэг 75 цэргийн алба хаагч оролцож, эх орныхоо болон зэвсэгт хүчний сүр хүчийг харуулахаар бэлтгэлдээ гарсан бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн болон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарын албаны хүмүүс монгол цэргийн бие бүрэлдэхүүний жагсаалын бэлтгэлтэй уржигдар танилцсан.

Харамсалтай нь энэ үеэр өндөр шалгуураар шалгаж авсан сүр жавхлант Монгол цэргийн нэгнийх нь гутал жигсаалын талбай дээр сугарч үлдэв. Энэхүү үйл явдал нь олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулаад байгаа бөгөөд энэ бүхэнд цэргийн өмсгөлийг буруутгах хүмүүс олон байна.

Цахим ертөнцөөр шуугиан тариад байгаа энэ үйл явдлын талаар БХЯ-наас тайлбар хийсэн бөгөөд тэрээр “Цахим сүлжээгээр манай цэргийн албан хаагчийн гутал сугарсан тухай элдвээр бичиж байна. Гутлын үдээс нь хатуу, дээрээс нь хөл дээш жийлттэй учраас сугарчихсан бололтой. Гэхдээ гутал нь сугарсан ч түүртэлгүй, ажралгүй, жагсаалаа хөөдөлгүй дуусгаж байгаа нь өөрөө чухал. Эд зүйлээс нь илүү эзэн нь өөрөө бэлтгэгдсэн байгаа нь хамгаас чухал. Мэдээж энэ бол том сургамж” хэмээв.

Эх сурвалж: Шуурхай.мн

Тод манлай уяачийн гэргий “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ чимжээ
Тод манлай уяачийн гэргий “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ чимжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.