Токиогийн дарга төсвийн мөнгө хувьдаа завшиж, ажлаасаа огцорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
Токиогийн дарга төсвийн мөнгө хувьдаа завшиж, ажлаасаа огцорлоо

Токиогийн дарга төсвийн мөнгө хувьдаа завшиж, ажлаасаа огцорлоо

Токиогийн дарга Иочи Масузо зардалтай холбоотой дуулианы улмаас албан үүргээсээ огцорсон талаар мэдээллийн Киодо агентлаг дамжууллаа. Эх сурвалжийн дамжуулснаар И.Масузо нь албаны төсвөөс хүүхдүүдийнхээ амралт зугаалга, урлаг соёлын үзвэр, зурагт номын төлбөрийг төлсөн хэрэгт унаж, олон нийтийн зүгээр хурц шүүмжлэл хүртсэн байна. Уг нь тэрбээр ирэх сард болох Засгийн газрын дээд танхимын сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байсан юм.

Нэг хүний аминчлах үзлээс болж, 2020 оны олимпийн наадмыг зохион байгуулах хотын нэр хүндийг унагалаа гэж Токиогийн өдөр тутмын хэвлэлүүдэд бичжээ. Мөн энэ нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Либерал ардчилсан намын нэрийг долоодугаар сарын 10-ны өдөр болох сонгуулийн өмнө шаварт хутгасан явдал боллоо.

Шинзо Абэгийн ойрын хүрээний Наоки Иносе 2013 онд Токио хот Олимп зохион байгуулах эрх авсаны дараахан төсвийн мөнгийг хувьдаа зарцуулсан хэргээр албан тушаалаасаа бууж байсан юм.

С.Дамдин

 

 

 

 
Шинэ онгоцны буудал руу дөрвөн цэгээс буухиа автобус явна
Шинэ онгоцны буудал руу дөрвөн цэгээс буухиа автобус явна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.