Н.Түмэндэмбэрэл нарыг шүүх хурал хойшлов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 26 секунд
Н.Түмэндэмбэрэл нарыг шүүх хурал хойшлов

Н.Түмэндэмбэрэл нарыг шүүх хурал хойшлов

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнийг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шүүх тухай мэдээлж байлаа. Гэвч шүүх хурлын ажиллагаа түр хойшлов. Учир нь шүүгдэгч  Н.Түмэндэмбэрэлийн хамсаатан гэгдэх Мөнхдэлгэрийн өмгөөлөгч Тунгалагийн шүүх хурал энэ өдөр давхцав. Иймээс  шүүх хурлыг  энэ сарын 20-ны өдрийг хүртэл хойшлууллаа.  Энэ хэрэгт тус яамны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Дүрс оношлогооны тасгийн эрхлэгч С.Батзориг, “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор нарын зэрэг ххүмүүс  холбоотой гэж үзжээ. Хэргийг шалгах явцад тендерийн мөнгийг 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийн данс руу 1.735 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэдэг. Түүнчлэн “MRI” маркын оношлогооны аппаратыг  Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлснийхээ  дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 сая төгрөг шилжүүлж, үүнээсээ тэд өөрсдөө авч байсан нь тогтоогдсон байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Kim Kardashian болон Kanye West нар Парист fashion 7 хоногийг сонирхжээ
Kim Kardashian болон Kanye West нар Парист fashion 7 хоногийг сонирхжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.