Хайгуулын зөвшөөрлийг энэ сард олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 7 секунд
Хайгуулын зөвшөөрлийг энэ сард олгоно

Хайгуулын зөвшөөрлийг энэ сард олгоно

"Ашигт малтмалын тухай" хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг есдүгээр сарын 24-нөөс олгох байсан ч хугацааг хойшлуулсан юм. Тэгвэл энэ сард олгож эхлэхээр болжээ. 

Хойшлуулах болсон шалтгаан нь  тусгай зөвшөөрлийг онлайнаар олгохтой холбогдуулан техникийн шинэчлэл хийхээр  хойшлуулсан байна. Тэгвэл эдгээр бэлтгэл дуусмагц энэ сарын дунд хэсгээс “Х” лицензийг олгож эхлэх боломжтой гэнэ.

2010 оноос хойш хориглоод байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ удаад төрөөс зөвхөн заасан талбайд буюу нийт газар нутгийн 19.88 хувьд олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбай нь хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан талбайтай давхцуулалгүйгээр тооцож үзэхэд нутаг дэвсгэрийн 19.88 хувь /31.09 га/ болж байгаа юм байна.

Одоогийн байдлаар хүчинтэй байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн жагсаалтыг гаргажээ.Эндээс дэлгэрэнгүй жагсаалттай танилцах боломжтой. 

 

Эх сурвалж: www.dorgio.mn

 
Үндэсний их баяр наадмаар зохион байгуулах соёл, урлагийн арга хэмжээний хөтөлбөрийг баталлаа
Үндэсний их баяр наадмаар зохион байгуулах соёл, урлагийн арга хэмжээний хөтөлбөрийг баталлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.