“Цэнхэр үст” Цэрэнгийн нохой чаргатай аялал өндөрлөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд
“Цэнхэр үст” Цэрэнгийн нохой чаргатай аялал өндөрлөв

“Цэнхэр үст” Цэрэнгийн нохой чаргатай аялал өндөрлөв

“Цэнхэр үст” Цэрэнгийн нохой чаргатай аялал өндөрлөв
Олон нийтийн сүлжээгээр “цэнхэр үст” хэмээн алдаршсан  “Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгор энэ сарын эхээр хойт туйлыг зорьсон. Учир нь тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр хойт туйлд   болох “Fjallraven polar 2015”   олон улсын нохойн чаргаар аялах тэмцээнд оролцох эрхээ сошиал ертөнцөөр дамжуулан олж авсан юм.  Тэгвэл Э.Цэрэндолгор өчигдөр Монгол Улсынхаа  төрийн далбааг мандуулсаар бариандаа амжилттай орж ирсэн чадсан байна. Дээрх тэмцээнд нийт 20 оролцогч ганцаарчилсан нохой чарганы аяллаар оролцсон бөгөөд аялал Норвегиос эхлээд Шведэд өндөрлөсөн аж. Таван өдрийн турш 300 км замыг нохой чаргаар туулсан уралдааныхаа талаар Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудсаараа сонирхуулж байсан бөгөөд барианд хүрэлцэн ирсэн алтан мөчүүдийнхээ зургуудыг нийтэлж “Тийм ээ. Бид чадлаа” хэмээн бичжээ. 


С.НАРАН 

Эх сурвалж http://www.info.mn

“Цэнхэр үст” Цэрэнгийн нохой чаргатай аялал өндөрлөв
“Цэнхэр үст” Цэрэнгийн нохой чаргатай аялал өндөрлөв
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховдод автомашины осолд оржээ
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховдод автомашины осолд оржээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.