“Тавантолгой Түлш” ХХК Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 49 секунд
“Тавантолгой Түлш” ХХК Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна

“Тавантолгой Түлш” ХХК Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна

Улаанбаатар хотын 2022-2023 оны галлагааны улирлын хэрэгцээнд зориулан Тавантолгой түлш ХХК 120,000 тн түлш үйлдвэрлэж нөөцлөөд байна. Энэ нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш хамгийн олон тонн түлшний нөөцтэйгээр өвөлтэй залгаж байгаа үзүүлэлт юм. Өмнө нь хамгийн ихдээ 70 гаруй мянган тонн түлштэйгээр өвлийг давдаг байсан.

Налайх дүүрэгт байрлах шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэрт өргөтгөл засвар, шинэчлэлийн ажлыг хийж дуусгалаа. Зүүн бүсийн үйлдвэрийн нэг шугам өмнө нь цагт 10 орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг байсан бол засвар, шинэчлэл хийснээр нэг шугам цагт 25 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болж байна.

Мөн 2-р Дулааны цахилгаан станцын дэргэд байрлах шахмал түлшний 4-р үйлдвэрт өргөтгөл, засвар шинэчлэлийн ажлыг хийлээ. Энэ ажлын үр дүнд тус үйлдвэрийн хүчин чадал 2.5 дахин нэмэгдэж байна. Өмнө нь өдөрт 300 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байсан бол одоо өдөрт 800 тонн үйлдвэрлэх боломжтой болсон. Тодруулбал, сард 24 мянга, жилд 240-250 мянган тонн түлш үйлдвэрлэх боломжтой болж байна гэсэн үг. Энэ нь “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй нийт бүтээгдэхүүний 43 хувийг дангаараа бүрдүүлэх хэмжээний үзүүлэлт юм.

Сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатарыы хот болон Налайх дүүргийн хэмжээнд нийт 650 цэгээр худалдан борлуулж байна.

Төрийн албаны ерөнхий шалгалтын тов товлогдлоо
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов товлогдлоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.