Сү.Батболдтой холбогдсон иргэдээ Солонгосчууд жигшиж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
Сү.Батболдтой холбогдсон иргэдээ Солонгосчууд жигшиж эхэлжээ

Сү.Батболдтой холбогдсон иргэдээ Солонгосчууд жигшиж эхэлжээ

УИХ-ын гишүүн Сү.Батболдыг тойрсон хэл ам, баримт фактад тулгуурласан нийтлэл нэвтрүүлгүүд тасралтгүй урссаар байна.

Түүний бизнесийн бүхий л харилцааг БНСУ-ын иргэд зохицуулж ирснийг холбогдох баримтуудаас харж болно.

Харин энэ талаар чимээгүй байсан БНСУ-ын хэвлэлүүд өнгөрөгч долоо хоногоос эхлэн УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой мэдээ мэдээллийг голлон нийтэлж, тэр дундаа улс орныхоо нэр хүндийг гадаад ертөнцөд муухайгаар харуулж буй солонгос хосуудад анхаарал хандуулж, арга хэмжээ авахыг шаардаж эхэлжээ.

Тэдний гэр бүлийн орлогод Солонгос улсын Үндэсний татварын албанаас анхаарах цаг болсныг Монголд амьдардаг солонгос иргэд шаардаж байгаа бөгөөд хэвлэлүүд нь ч энэ талаар онцгойлон дурьдсан байна.

Асуудал дэвшүүлсэн эл нийтлэл БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн их уншилттай нийтлэлүүдийг тэргүүлж эхэллээ.

Тухайлбал, бид тус улсын долоо хоног тутмын “Өнөөдөр сонин” http://www.weeklytoday.com/ сайтыг онцолж байна. 

Тус сайтад мөн солонгос хосууд Монголын улстөрчтэй нэр холбогдон, бизнес бүлэглэлд нэгдэн өндөр ашиг орлоготой яваа атал улсдаа татвар хураамж төлсөн эсэх тодорхойгүй хэмээн шүүмжлүүлж, шүүмжлэлт өгүүлэл нь мөн хамгийн их уншилт, хандалтыг аваад байгаа аж.

http://www.weeklytoday.com/news/articleView.html?idxno=360351&fbclid=IwAR0ro38dFWQVf4cubG-iTaDj6AD6We6ltK73LImES0Cd54iwLB63axmWXF8

Цагдаа нар хуучин хувцастайгаа таваргана
Цагдаа нар хуучин хувцастайгаа таваргана
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.