Өнөөдөр Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо эхэлж байгаа. Энэ тэмцээнд оролцохоор явсан манай зарим тамирчид багагүй бэрхшээлтэй тулгарч буцаж эх орондоо ирж яваа. Тэгвэл энэ удаад тус тэмцээнийг зохион байгуулагчид хариуцлаггүй хандаж бүхэл бүтэн тусгаар тогтносон түүхэн Монгол Улсын нэрийг “Magnolia” хэмээн нэрлэв. Тус тэмцээнд оролцож буй дасгалжуулагч тамирчдад зориулан хийсэн мандат дээр ийн буруу бичжээ.
Энэ тухай Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж твиттер хуудастаа “За нэг иймэрхүү” гэх тайлбартайгаар өөрийнхөө мандатны зургийг жиргэв.