УУЧЛАЛЫН СОЁЛГҮЙ УЛСТӨРЧИД ДЭЭР УРЛАГИЙНХАН НЭМЭГДЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
УУЧЛАЛЫН СОЁЛГҮЙ УЛСТӨРЧИД ДЭЭР УРЛАГИЙНХАН НЭМЭГДЛЭЭ

УУЧЛАЛЫН СОЁЛГҮЙ УЛСТӨРЧИД ДЭЭР УРЛАГИЙНХАН НЭМЭГДЛЭЭ

Уучлалын соёл гэж агуу ёс суртахууны хэмжигдэхүүн бий. Манайхаас бусад улсад. Харин манайд бол өөрөөр ойлгодог, бас өөрөөр илэрхийлдэг болчихоод байна. 

Ард түмний итгэл хүлээж улс төрд сонгогдсон хүмүүс бий. Тэд алдаа гаргах эрхгүй. Гаргавал хариуцлагаа хүлээх үүрэгтэй, бас итгэл хүлээлгэсэн ард түмнээсээ уучлал гуйх ёс суртахуунтай байх ёстой. Манай улстөрчид хэзээнээс уучлал гуйж сураагүй. Одоо ч тэр үргэлжилсээр л байна.

Одоо дээр нь урлагийнхан нэмэгдлээ. Хар тамхинд маш олон урлагийн залуус холбогдож, шүүх цагдаагаар явж сонсогддог. Тэд бас л уучлал гуйдаггүй. Хүчингийн хэргийг онигоо болгон ярьсан, нөгөөх нь өөгшүүлэн инээсэн манай урлагийнхандаа нэр хүндтэйд тооцогддог хоёр уран бүтээлчийн үйлдэл ард түмний бухимдлыг дээд цэгтээ хүргээд байгаа. 

Тэд уучлал гуйсан. Гэхдээ үнэн голоосоо гэмшиж, буруу зүйл хийснээ ухаарсан уучлал биш. Хүчингийн хэргийг буруу газар ярьжээ. Олон нийтэд ярих шаардлагагүй байж гэсэн агуулгаар Б.Батчулуун онцолсон бол дуучин С.Сэрчмаа муу инээдтэйгээ холбон тайлбарласан байх юм. Уучлал ингэж гуйдаггүй талаар хэвлэлүүд бусад улс орны урлагийнхны үйлдлийг харьцуулан харуулсаар байна. 

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, тариалангийн бүс нутагт ажиллаж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, тариалангийн бүс нутагт ажиллаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.