ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ӨГСӨНД СОНГИНОХАЙРХАНЧУУД У.ХҮРЭЛСҮХЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 4 секунд
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ӨГСӨНД СОНГИНОХАЙРХАНЧУУД У.ХҮРЭЛСҮХЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ӨГСӨНД СОНГИНОХАЙРХАНЧУУД У.ХҮРЭЛСҮХЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд, хүн засагладаггүй хууль засагладаг төр улстай болохын төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагаа хэлээд “Шударга ёс бол та бидний амьсгалж буй агаартай яг ижил. Нийгмийн агаар цэвэрших ёстой. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгаж болохгүй. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Бид ийм төртэй байсан. Цаашид ч байх болно. Шударга нийгмийг бүтээхийн тулд хонгилын түлхүүрийг нэгээс нөгөөд шилжүүлдэг ханыг нураах хэрэгтэй. Та бүхэн 2018 оны өвөл хасах 30 хэмийн хүйтэнд Д.Сүхбаатарын талбайд 30 мянган иргэн “МАНАН бүлэглэлийн дэглэмийг нураая” гэж тэмцсэнийг санаж байгаа байх. Одоо хонгилын шүүхийг нурааж цэвэрлэх ёстой” гэлээ.



Сонгинохайрхан хөнгөн үйлдвэр олонтой дүүрэг. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг тус дүүрэгт байгуулснаар 2000 орчим залуус ажлын байртай болжээ. Мөн 20 жил ярьсан утааг хоёр жилийн дотор 50 хувь бууруулсан нь нийслэлчүүдийн талархлыг хүлээж байгааг Сонгинохайрханчууд онцоллоо. Улмаар ирэх он жилүүдэд агаарын бохирдлыг дахин 30 хувиар бууруулах зорилт тавьсан учраас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.



У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын ажлыг хүлээн авах үед нийслэлийн сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг, цэцэрлэгийн хүүхдүүд азын сугалааанд хамрагддаг, агаарын бохирдол, төв Цэвэрлэх байгууламжийн үнэр гээд нэн даруй шийдвэрлэх ёстой хэд хэдэн асуудал тулгамдсан байжээ.

2016-2021 онд улсын хэмжээнд 238 сургууль, 327 цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл, 77 дотуур байр, номын сангийн 5, театрын 9 барилга, 42 сургуулийн спорт заал, талбайн барилгыг ашиглалтад оруулснаар нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургууль түүх болон үлдсэн.

Сүүлийн 30 жилийн турш иргэдийн эрүүл, аюулгүй байдалд ноцтой асуудал болж байсан Төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа танилцаж, Цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлсэн нь түүний зоримог шийдвэртэй холбоотой гэж Сонгинохайрханчууд хэлж байна. 50 гаруй жил ил задгай хийссэн хуурай лагийг цэвэршүүлж, халдваргүйжүүлсэн нь нийслэлчүүдийн эрүүл ахуйд тулгамдсан томоохон асуудлын шийдэл байв. Сонгинохайрханчууд хийсэн бүтээснийг нь харлуулах биш, хийж бүтээх их хүсэлтэй, хийсэн ажилтай учраас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийллээ.



“НЧБ” компанийн автобус замын хөдөлгөөнд оролцож байх үедээ шатлаа
“НЧБ” компанийн автобус замын хөдөлгөөнд оролцож байх үедээ шатлаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.