Жаргалант суманд 120 хүүхдийн цэцэрлэгт нээлтээ хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 45 секунд
Жаргалант суманд 120 хүүхдийн цэцэрлэгт нээлтээ хийлээ

Жаргалант суманд 120 хүүхдийн цэцэрлэгт нээлтээ хийлээ

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2-р багийн Өгөөмөр цэцэрлэгийн шинэ байрны нээлтэнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцлоо.  1979 онд ашиглалтанд орсон зориулалтын бус давчуу байранд үйл ажиллагаа явуулж байсан цэцэрлэгийн багш ажилчид тойргоосоо сонгогдсон Н.Энхболд гишүүнд шинэ байртай болгож өгвөл илүү олон хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэнэ гэдгийг уламжилж байсан юм.


 

 

Хүн ам ихтэй Жаргалант суманд цэцэрлэгийн хүрэлцээ муугаас хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй хохирч байсан юм. Тиймээс  Н.Энхболд гишүүн 2019 оны улсын төсөвт цэцэрлэгийн шинэ байрны төсвийг суулгуулснаар өнөөдөр Өгөөмөр  цэцэрлэг  120 хүүхдийн багтаамжтай тохилог дулаахан байртай болжээ. Цэцэрлэгийн багш нар саруулхан стандартын анги танхимтай болчихсон чинь хүүхдүүд минь цөөрчихсөн мэт харагдаад байгаа. Бяцхан хүүхдүүдийн маань сурч боловсрох таатай орчинг бүрдүүлж өгсөн Н. Энхболд гишүүн, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нартаа хүүхдүүд, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархаж байна гэв.

 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нээлтийн үеэр “УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Жаргалант суманд хоёр дахь цэцэрлэгийн нээлтийг хийж байна. Тун удахгүй сургуулийн дотуур байр ашиглалтанд орох гэж байна. Хүүхдүүдийн сурах орчин сайжирна гэдэг газар тариалангийн бүс нутгийн хөдөлмөрч ард түмний хувьд сэтгэл зовох зүйлгүй ажиллах, улс орондоо хувь нэмрээ оруулах таатай боломж бүрдэж байна” гэдгийг онцолсон. Мөн МУЗН-ийн ерөнхийлөгчийн хувьд Жаргалант суманд ажиллах үеэрээ эмзэг бүлгийн 113 өрхөд тусламжийн хувцас, эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл  хүлээлгэн өглөө.

 

Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг энэ ондоо багтаан ашиглалтанд оруулах гэж байна. Гурван давхар, 100 хүүхдийн багтаамжтай дотуур байрны барилгын ажлын явцтай танилцлаа.

Жаргалант суманд ажилласны дараа Баянчандмань суманд баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явцтай мөн танилцлаа. Дулаанаа авч, дотоод заслын ажилдаа орсон байсан бөгөөд энэ ондоо батааж ашиглалтанд өгөхөөр гүйцэтгэгч компанийнхан ажиллаж байна. Цэцэрлэгийн зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж, ажиллах боловсон хүчин бэлгэндсэн бөгөөд зөвхөн ашиглалтанд орох өдрөө хүлээж буйг сумын удирдлагын зүгээс хэлж байлаа.

 

ШХАБ-ын “цор ганц ажиглагч” Монгол Улс “дүүтэй” болоод ирэв үү
ШХАБ-ын “цор ганц ажиглагч” Монгол Улс “дүүтэй” болоод ирэв үү
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.