УИХ-ын дарга Г.Занданшатар: Бидэнд амарч суух зав алга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 19 секунд
УИХ-ын дарга Г.Занданшатар: Бидэнд амарч суух зав алга

УИХ-ын дарга Г.Занданшатар: Бидэнд амарч суух зав алга

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан 96 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын даргаа сонголоо. УИХ-ын даргаар Г.Занданшатар улиран сонгогдсон бөгөөд тэрбээр тамгаа гардсаныхаа дараа амарч суух зав байхгүй тул хууль тогтоох, эдийн засгийг дэмжих зэрэг таван чиглэлээр яаравчлан ажилдаа орохыг сануулсан юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн байнгын ажиллагаатай парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ. Ард түмнийхээ итгэл хүндэтгэлийг хүлээж, захиас даалгаврыг биелүүлэхээр сонгогдсон эрхэм гишүүдэд халуун баяр хүргэе. Төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах үүрэг өгсөн МАН-ын дарга У.Хүрэлсүхэд талархал илэрхийлье. МАН-ын үнэмлэхүй ялалт нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын шударга ёсны тэмцэл, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх, ёс зүйг эрхэмлэх чиглэлээр эхлүүлсэн ажлаа цаашид үргэлжлүүлээрэй гэсэн ард түмний итгэл, үүрэг даалгавар гэж үзэж байна. Монголын ард түмний сайн сайхан ирээдүйн төлөө давалгаа гэдгийг ойлгож, хошуучлан манлайлж зүтгэх ёстой. Монгол орноо сэргээн мандуулахын төлөө нэгэн биеийн алжаалыг умартан зүтгэх үүрэг бидэнд ногдлоо. 

Шинэ парламент таван чиглэлд ажлын хэсэг байгуулан ажиллах ёстой. Үүнд: 

  1. Хуулийн реформ хийх ажлыг хугацаа алдалгүй үргэлжлүүлж 37 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой
  2. Эдийн засгийн өсөлтийг бий болгох, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр шаргуу ажиллах шаардлагатай. Зээлийн хүүг бууруулж нэг оронд оруулах, ипотекийн зээлийг бууруулах зэрэг асуудлыг нэн яаралтай шийдэх. 
  3. Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх 
  4. Төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бий болгохын тулд УИХ-ын Ёс зүйн дэд хороог Ёс зүйн байнгын хороо болгох ёстой. 
  5. Нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг үргэлжлүүлж, мөрийн хөтөлбөрт багтсан хөтөлбөрүүдийг эцэслэн боловсруулж, ойрын үед ажилдаа орно. 

Бидэнд амарч суух зав алга" гэлээ. 

Алан хядах “Исламын Улс” булэглэлийн 2-р удирдагч амиа алджээ
Алан хядах “Исламын Улс” булэглэлийн 2-р удирдагч амиа алджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.