Мандатаас шалтгаалан “ХӨДӨӨГИЙН” зарим гишүүн нийслэлд өрсөлдөнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 17 секунд
Мандатаас шалтгаалан “ХӨДӨӨГИЙН” зарим гишүүн нийслэлд өрсөлдөнө

Мандатаас шалтгаалан “ХӨДӨӨГИЙН” зарим гишүүн нийслэлд өрсөлдөнө

Сонгуулийн Ерөнхий хорооноос өчигдөр Сонгуулийн тойрог, нутаг дэвсгэр, мандатын тоог тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Энэ дагуу хөдөө орон нутагт 48, нийслэлд 28 мандат хуваарилахаар болсон байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд тойрог, мандатын тоог тогтоохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо зэрэг хүчин зүйлийг харгалзаж тогтоох ёстой гэж заасан байдаг. Энэ удаагийн сонгуулийг жагсаалтын 28-ыг үгүй хийж, мажоритори системээр зохион байгуулахаар болсон. Тиймээс УИХ дахь намын бүлгүүд мандатын хувиарлалтыг ч мөн тооцож, саналаа нэгтгээд байсан юм. Тухайлбал МАН-ын бүлгийн гишүүд жагсаалтын 28-ын 20 мандатыг орон нутагт, 8-ыг нь нийслэлд хуваарилавал зохистой гэж үзэж байсан. Гэхдээ АН-ынхан 14, 14 гэсэн харьцаагаар хуваахаар төлөвлөсөн. Түүнчлэн МАН-ын бүлгийнхэн энэхүү хуваах саналд хатуу зогсохгүй уян хатан байх бололцоотой гэж үзэж буйгаа ч тайлбарлаж байсан. Юутай ч СЕХ-ноос тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан.
Гэвч өчигдөр тус байнгын хороогоор хэлэлцээгүй төдийгүй намын бүлгийн гишүүд дарга нарынхаа өрөөнд хэлэлцэж буй тухай эх сурвалж мэдээлсэн юм. Тиймээс бүлгүүд тохиролцоонд хүрвэл өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, чуулганы хуралдаанаар оруулахаар төлөвлөөд байгаа бололтой. Зарим тойргийн мандат ганц байгаагаас шалтгаалан өмнө нь орон нутагт өрсөлдөж байсан улстөрчид хоосон хоцорч мэдэхээр болоод байна.
Тэгэхээр нийслэл дэх олон мандаттай буюу Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн тус бүр зургаан суудлын төлөө зүтгэхээр тохиролцож байгаа ажээ. Ингээд орон нутаг, дүүргүүдийн хүн амын тоо /2012 оны байдлаарх/ болон тойргийн мандатын тоог хүргэе.

Эх сурвалж:

Дарга нар Railbus-ыг эвджээ
Дарга нар Railbus-ыг эвджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.