Ардчилал нэрийн дор удмын сан устах вий дээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 59 секунд
Ардчилал нэрийн дор удмын сан устах вий дээ

Ардчилал нэрийн дор удмын сан устах вий дээ

        Дэлхий нийт удмын сангаа хадгалахын тулд бvх зvйлээ зориулж байна. Тэнэмэл еврей, цыганууд дэлхий нийтэд ад vзэгдэвч цусандаа бохиргvй аж төрсөөр.  Тэр ч бvv хэл хөдөө аж ахуй эрхэлдэг орнууд малынхаа удмын санд ч ихээхэн анхаарал хандуулдаг. Харин харь шvтсэн монголчууд бид удмын сангаа хэрхэн хамгаалж байна вэ гэдэг дээр олон асуудал хөндөгдөх байх. Өнөөх дэлхийн талыг эзлэхэд хөл унаа болж, төрийн сvлдэнд мөнхөрсөн адуу бараг л эрлийз боллоо. Магадгvй 100 жилийн дараа монгол адуу гэж нэг ийм адгуус байсан гэж музейд тавигдсан байхыг ч vгvйсгэхгvй. Хоточ банхар гэж бол бvр ч угvй болж, ёстой л зураг хөрөгнөөс олж хармаар болсон. Мал адгуусны хувьд ч ингээд өнгөрч гэж бодъё. Монгол хvнээ яах вэ.

 

 

        Эрлийз хvний ухаан сийрэг, холыг хардаг, тvргэн сэтгэдэг, оюуны өндөр чадавхитай гэсэн ойлголт газар авлаа. Хаа нэг өнгөт арьстай эрлийз монголчууд хамтлагт дуулж, нударга зөрvvлж бас сагс тоглож байгааг ингэж хэлмээргvй л юм. Аливаа улс оронд байдаг л зvйл шvv дээ. Эрлийзэжсэн эрлийзжээгvй бокс тоглож, тэр ч бvv хөл цэвэр монгол цусны хөвгvvд олимпийн аварга боллоо. Эрлийзэжсэн эрлийзжээгvй хамтлаг босгож, магадгvй Ази хавиас шагнал зулгааж байна. Ойрын жишээ дурьдая. Хятадын нэгэн муж улс болж, төрийнх нь бодлогоор эрлийзжvvлээд нэгэн зуун руу дөхөж яваа өвөр монголчуудаас холыг хараад, сийрэг сэтгээд дэлхийдээ байг гэхэд бvх хятадад гайхагдсан хэн байна вэ. Туй ч алга. Тийм л сийрэг ухаантай, оюуны өндөр чадавхитай юм бол манай уран зохиолын жараад оны хэв загвартайгаа зууралдан амьдарч байх уу.
 

          Тийм л мундаг улс юм бол манай захын нэг жижиг сургууль дээр дэд докторын зэрэг хамгаалсан нөхдvvдээ  бурханчилан шvтэх vv. Уран зохиолоо аман зохиолын хэлбэрээс нь салгаж чадаагvй ийм л эрлийзvvд хилийн цаана байна. Тэд бол биднээс тасарсан хятадын эрлийзvvд. Бас нэгэн жишээг авч vзье. Орос ах нар биднийг хамгаалж байх vед төрсөн ид насны эрлийз эрчvvд, бvсгvйчvvд Монголоор дvvрэн бий. Тэд нар тив дэлхийд бvv хэл Монголдоо гайхагдсангvй, тэр ч бvv хэл аймаг сумын хэмжээнд ч дундач амьдралтай аж төрж байна. Сvvлийн vед энэ мэт даяаршлийн болон ойлгогдохгvй ардчиллын буянаар эрлийз хvvхэд олноор төрөх болсон тухай санаа зовнин ярих хvмvvс олон болжээ. Хамгийн гол нь бидэнд vндэстнээ хамгаалах нарийн бодлого алга.
 

      Нөгөө талаар удмын сан хамгаалах бодлого ч маш муу байгаагийн шинж. 80 сая хvн амтай Германд нэг сая хvн нь харийнхантай цусаа холилдуулна л биз дээ. Хоёр, гурван сая байсан ч яадаг юм, vндэс яс, цусаа аваад л vлдэнэ. Гэтэл гурван сая хvн амтай Монгол Улсад 10 хvний цус бохирдсон ч хэцvv л сонсогдоно. Улс vндэстний анхаарах хамгийн гол зvйл бол удмын сан гэдгийг дэлхий нийт харуулсаар байна. Удмын сандаа нөлөөлчих вий хэмээн нэг хvнд ногдох спиртын хэмжээндээ хvртэл анхаарч байхад манай улсад нэг хvнд ногдох спиртын хэмжээ дэлхий нийтээс даруй дөрөв дахин давжээ. Ингээд монгол эр хvнд ногдох спиртын хэмжээ хэрээс хэтрээд ирэхээр харийнхантай гэрлэх охид бvсгvйчvvдийн тоо өдрөөс өдөрт өссөөр. Энэ ардчилал хэмээх биегvй малгай дор удмын сан маань устах вий дээ.

 

          Ардчилал хэмээх зүйлийг муучлах гэсэн хэрэг биш  шүү гэдгийг энд дурдаж хэлэх нь зүйтэй байх. Яагаад гэхээр ардчилал нэрийн дор хэдэн залуус улстөр болж тоглосон жилүүдээс Монгол удмын санд аюул нүүрлэж үлдсэн болохоор ийн хэлсэн хэрэг. Өнөөдөр УИХ-ын дэд дарга Г.Батхүү, АН-ын дарга Н.Алтанхуяг нараас эхлээд спиртын үйлдвэрлэл явуулдаг. Түүнийгээ эрх чөлөөт ардчилсан нийгэм гэдэг. Болохгүй юм алга. Ер нь шийдвэр гаргах түвшний мяндагтнууд архи үйлдвэрлээд байхаар юу болох вэ. Өдрөөс өдөрт удмын санд гэтэж байгаа харийн бодлого хэрэгжүүлээд байдаг юм биш биз ч гэж хардмаар санагдах юм. Төрөх эмнэлгүүдэд эрлийз хүүхэд олноор төрөх боллоо л гэх юм. Хүн нэмэгдэж байгаа нь сайхан ч эрлийз нь давамгайлаад байвал юу болох вэ.

 

        Өнөөдөр хүмүүнлэг ардчилсан нийгэм хэмээх малгай дор харийнхантай сүлбэлдэх, гэр бүл болох байдал газар авч байна. Удмын сангаа хамгаалсан ямар ч бодлого алга. Ийм бодлого боловсруулахын оронд ардчилсан нийгэм гэж ярих болжээ. Ардчилсан нийгэмд шилжээд нэгэнтээ 25 оныг үдсэн. Энэ өнгөрч одсон 20 гаруй жилд бид удмынхаа санд нэлээд бохир цус юүлсэн судалгаа ч байна. Нөгөө талд болохоор ид насны эрчүүд нь архин далайд живсэн судалгаа ч бий. Энэ хоёр зүйлийг өнгөрөгч 20 жилд хэт их мандуулсан учраас хоёр талаасаа удмын санд нөлөөлөөд эхэллээ. Тэгэхээр бид удмын сангаа хамгаалах үндэсний хэмжээний бодлого боловсруулах цаг болжээ. Юм л болбол хүмүүнлэг ардчилсан нийгэм гэж хэлчихээд нүдэн балай чихэн дүлий яваад байж болохгүй байх аа.

Эх сурвалж: Unen.mn

 

Улаанбаатарт -6 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -6 хэм хүйтэн байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.