Хүүхдүүд нь аавыгаа хөнөөгөөд, шатаасан болох нь тогтоогджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
Хүүхдүүд нь аавыгаа хөнөөгөөд, шатаасан болох нь тогтоогджээ

Хүүхдүүд нь аавыгаа хөнөөгөөд, шатаасан болох нь тогтоогджээ

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Булгийн тохой буюу Шувуун Фабрик орчмоос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр үл таних эрэгтэй хүний шатсан цогцос олдсон билээ.

Тус хэргийг Төв аймгийн Цагдаагийн хэлтэс болон УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран шалгасан бөгөөд энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн этгээдүүдийг цагдан хорьсон байгаа. Харин шүүх шинжилгээний хүрээлэнгийн хариугаар талийгаач бусдын гарт амь насаа алдсан бөгөөд гэмт хэрэгтнүүд талийгаачийн амь насыг нь хөнөөсний дараа шатаасан гэдгийг тогтоогдсон.

Талийгаач Б нь Чингэлтэй дүүргийн харьяат ажээ. Түүний хоёр хүүхэд  болох 1987 онд төрсөн Н, 1989 онд төрсөн Б нар бүлэглэн хөнөөсөн болохыг илрүүлсэн байна.

Д.Дуулим

 

“Эрдэнэс Силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ
“Эрдэнэс Силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.