Ерөнхий архитектор Н.Нацагдорж хэний дургүйг хүргэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 30 секунд
Ерөнхий архитектор Н.Нацагдорж хэний дургүйг хүргэв

Ерөнхий архитектор Н.Нацагдорж хэний дургүйг хүргэв

1.6 сая гаруй хүнтэй Нийслэл хотын түгжрэл болон барилга байгууламжийг хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг дээр хотын удирдлагууд тархиа гашилгах болсон. Учир нь өнгөрсөн хугацаанд нийслэлд энэ асуудлыг зохицуулах мэргэжлийн хүн байгаагүйгээс болж дээрх алдаа завхрал бий болсон.

Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнийхээ сэнтийгээс бууж нийслэл гэх том айлыг удирдах болсон өдрөөсөө эхэлж мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлж өнгөрсөн он жилүүдэд гарсан алдаа завхралыг засахаар ханцуй шамлан орж бага багаар зассаар яваа. Мэдээж түүний хамгийн их гар нийлэн ажиллах хүн бол Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Нацагдорж. Түүнийг эл албан тушаалд томилогдсон цагаас эхэлж түүний албыг авах гэсэн асар их мөрөөдөл тээсэн хүмүүсийн хүслийг хотын дарга Д.Сумъяабазар гүйцээгүй учраас өдгөө Н.Нацагдорж архитекторыг тал талаас нь хэмлэх олон албан тушаалтан гарч ирсэн.

Мэдээж хэмлэж буй хүмүүсийн зарим нэг нь өдгөө НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон хэсэг бүлэг этгээдүүд. Өөрөөр хэлбэл, Ерөнхий архитектор Н.Нацагдоржийн албан тушаалд санаархагчид түүнийг огцруулахаар албан бичиг үйлдэж хотын даргад хов хүргүүлэхээр зэхэж буй аж.

Огцруулах болсон шалтгаан нь их хөгийн гэж хэлж болохоор. Тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт Монголд анх удаа зохиогдож буй Азийн архитекторчдийн үзэсгэлэн болж Ерөнхий архитектор Н.Нацагдорж Улаанбаатар хотыг хэрхэн яаж тэлэх, хэрхэн яаж түгжрэлээс гарах талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч энэ үеэрээ “Сонсголонт хот төсөл” гэх томоохон ажлыг танилцуулсан.

Гэтэл түүний албан тушаалд шунасан НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид түүнийг энэхүү төслөө НИТХ-д танилцуулаагүй байж хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө хэмээн шүүмжилж түүнийг огцруулах болсон шалтгаан нь энэ хэмээн тайлбарлаж буй аж.

Уг нь Н.Нацагдорж энэхүү төслийг аль эртнээс бэлдэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хотын дарга нарт танилцуулж тэднээс дэмжлэг авсний үндсэн дээр ийнхүү олон нийтэд танилцуулжээ. Уг нь хариуцлагатай албан тушаал хашч буй хэнбугай ч удирдлагууддаа танилцуулахгүйгээр ийм том хэмжээний ажлыг олон нийтэд дур мэдэн танилцуулахгүй гэдгийг захын Дорж, Дулмаа нар ч андахгүй мэднэ. Гэтэл “Сонсголонт хот төсөл”-ийг дээд түвшинд танилцуулагдснийг НИТХ-ын ганц хоёр төлөөлөгч мэдэхийн дээдээр мэдэж буй хэрнээ яагаад ийнхүү мэдэн будилж Н.Нацагдорж гэх хүнийг албан тушаалаас нь огцруулах хэмжээнд асуудлыг дөвийлгөв гэдэг нь хачирхалтай. Тэгээд ч олон улсын үзэсгэлэн Монголд анх удаа болж байхад ямар ч шинэ соргог зүйлгүйгээр энэхүү уулзалтад хэн ч орохгүй нь тодорхой. Ийм л нэг хувийн эрх ашиг, сандал суудлын төлөөх тэмцлээ улс орны чухал асуудлын өмнө зорилгоо болгож мэргэжлийн гэх тодотголтой Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Нацагдоржийн суудлыг ганхуулахаар зэхэж буй нь үүний ард маш том ашиг сонирхол нуугдаж буйг харуулж байна.

Өмнө нь түүнийг хэд хэдэн удаа огцруулахыг нэр бүхий төлөөлөгчид хүссэн ч хотын дарга Д.Сумъяабазар “Н.Нацагдорж шиг ажлаа мэддэг мэргэжлийн хүн байна уу” хэмээн амыг нь таглаж байсан гэдэг. Учир нь өдгөө Д.Сумъяабазар дарга мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлж байж 1.6 сая хүн амтай их хотын ажлыг урагшлуулна гэдгээ мэдэж буй учраас хов зөөгчдийн үгийг холуур шидэж байсан нь ихээхэн учир шалтгаантай аж. Эцэст нь Ерөнхий архитектур Н.Нацагдорж хэний дургүйг хүргэж хэвлэлээр боорлуулах хэмжээнд хүрэв гэдэг нь асуулт болон үлдлээ.

Түмэн.мн

Говийн зэрэглээн хөшгийг сөхөхүй
Говийн зэрэглээн хөшгийг сөхөхүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.