Д.Баярсайханы төрсөн дүү Д.Оюунтөгс нар хоригдож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 38 секунд
Д.Баярсайханы төрсөн дүү Д.Оюунтөгс нар хоригдож байна

Д.Баярсайханы төрсөн дүү Д.Оюунтөгс нар хоригдож байна

Сүүлийн жилүүдэд томоохон төсөл хөтөлбөр, мөнгөн сангууд руу  өлөн нүд унаган эрээ цээргүй дайрагчдын трүүүчээс  нь АТГ, Зохион байгуулалттай  гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн мөрдөн шалгаж, шүүхэд шилжүүлсээр байгаа юм. Н.Алтанхуягийн Засгийн газрын үеийн  хэд хэдэн хэргийг илрүүлэн шалгаж байна. “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт Л.Гансүх нарыг шалгах ажиллагаа хараахан дуусаагүй ажээ. Харин саяхнаас дуулиан тарьсан Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан болон түүний нутгийн дүү хүү тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Эрдэнбулган нарын бүлэг хэргийн хэрхэн шалгах нь хүмүүсийн анхаарлыг татаж  байна. Шүүхээр шийдэгдээгүй аливаа гэмт хэргийн талаар олон нийтэд мэдээлэхдээ прокурорын зөвшөөрсөн  хэсэг нь  бидэнд олдож байгаа. Цагдаагийн байгууллгаас өгч буй мэдээлэл болон  бусад эх сурвалжуудаас  авсан мэдээллээр  энэхүү бүлэг хэрэгт Д.Баярсайхан, Ч.Эрдэнэбулган нарын тун ойрын хүмүүс хамтран оролцжээ.

Тухайлбал, Д.Баярсайханы төрсөн дүү Д.Оюунтөгс  гэгч нь Локашн  компанид менежерээр ажиллаж байхдаа тус компаниараа дамжуулан их хэмжээний мөнгө шилжүүлэн авдаг байжээ. Тиймээс түүнийг цагдан хорьж байна. Мөн Ч.Эрдэнбулганых нь эхнэрийн эгч Д.Эрдэнэсувд  “Энэрэхийн шид, асрах гайхамшиг” нэртэй Төрийн бус байгууллага байгуулан ахмад настанд үзүүлэх халамж үйлчилгээний мөнгийг хувьдаа  завшиж байжээ.  Өнгөрсөн хавар, зун аудитын шалгалт хийгдээгүй байсан бол тэд өнөөгийн илрээд байгаа 4.5 тэрбумаас хамаагүй их мөнгө зувчуулах байсан болов уу. Д.Баярсайханы бас  гурав, дөрвөн  дүүг энэ хэрэгт холбогдуулан хорьж цагдалгүй гадуур мөрдөн  шалгаж байна. Д.Баярсайханыг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтанд гаргасан бол дээрх хамтрагчдыг нь хорьсоор байгаа аж. Гэхдээ энэ долоо хоногийн сүүлчээр заримыг нь батлан даалтанд гаргаж магадгүй юм байна.

Нийгмийн халамжийг зайлшгүй эдлэх ёстой хүмүүс өнөөдөр холбогдох ямар нэг халамжийн үйлчилгээндээ бүрэн хамрагдаж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь ихээхэн эргэлзээтэй. Тийм хүмүүсийг харин манай оронд ирж ажиллаж буй  шашны болон хүмүүнлэгийн сайн дурынхан  илүү сайн халамжилдаг гэвэл хэтрүүлэл болохгүй байх. Гэтэл халамжийн үйлчилгээ үзүүлэх нэрээр Д.Баярсайхан нарын үл бүтэх этгээдүүд иймэрхүү л замаар хувь хувиа борлуулцгааж, хагартлаа  баяжицгааж байсан юм байна. 

Статистик мэдээллээс харахад манайд 70 орчим төрлийн халамжийн үйлчилгээ байдаг аж. Энэ арай дэндэж байгаа хэрэг шүү. Ажилгүйдэл, ядуурал тууштай буурахгүй байгаатай холбон ийм гайхалтай халамжуудыг цагаатгаж болох биз. Гэхдээ л цаашдаа энэ чиглэлийн бодлогод арай өөрөөр хандаж, халамж тараах төдий бус 35 мянга гаруй ажилгүй, ядуу иргэдээ ажил орлоготой, өрхийн под хийсэн бизнестэй болоход нь туслах тал дээр анхаармаар байгаа юм. 

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

МАН-ын хар архив Г.Дамдинням ганцаараа сугарч үлдлээ
МАН-ын хар архив Г.Дамдинням ганцаараа сугарч үлдлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.