20 дахь удаагийн “VICTORIA’S SECRET” Нью Йорк хотноо болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 8 секунд
20 дахь удаагийн “VICTORIA’S SECRET” Нью Йорк хотноо болно

20 дахь удаагийн “VICTORIA’S SECRET” Нью Йорк хотноо болно


2014 оны Викториас Секрет дотуур хувцасны загварын супер шоу Их Британий нийслэл Лондон хотноо ёслол төгөлдөр зохион байгуулагдсан. Харин энэ онд 20 жилтэйгээ золгож байгаа супер шоуг компаний удирдлагууд АНУ Нью Йорк хотноо товлож сахиусан тэнгэрүүдийг тэнд чуулуулах гэж байна.

Энэ оны наадамд шинээр гэрээ байгуулан орж ирж байгаа залуу арван моделиуд болох Кэйт Григорева, Тэйлор Хилл, Элса Хоск, Марта Хант, Жак Жагасиак, Стелла Масквелл, Лайс Ребейро, Сара Сампайо, Ромее Стрижд, Жасмин Түүкс нар алхана.

Тэдэн дээр Викториас Секрес бүү хэл дэлхийн хэмжээний супер моделиуд болох Доутзен Кросс, Миранда Кирр, Эрин Хитертон, Карли Клосс нар нэмэгдэнэ. Сахиусан тэнгэрүүд энэ оны эхээр өөрсдийн нэг, дэлхийн хамгийн өндөр орлоготой чансаа өндөртэй супер модель Бразилийн Жизель Бюндхенийг тайзнаас нь үдсэн.

Тэрээр хувцас загварын салбарт 20 жил од болон гялалзсан юм. Энэ оны шоуны тансаг зэрэглэлийн дотуур хувцсыг хэн өмсөх нь хараахан тодорхой бус байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар компани энэ онд тансаг зэрэглэлийн дотуур хувцасны ажилд Сваровксий эсвэл Чопард компаниудын аль нэгэнтэй нь хамтрах магадлалтай байгаа гэнэ.

10 гаруй жилийн хугацаанд гоо үзэсгэлэнт сахиусан тэнгэрүүд Лос Анжелес, Канн, Майами, болон Нью Йорк орчмын хэд хэдэн томоохон газруудад зохион байгуулагдаж байсан юм.

Харин сахиусан тэнгэрүүдийн хамгийн анхны чуулган 1995 онд Нью Йорк хотноо олны хүртээл болж байсан.

Ингээд гоо үзэсгэлэнгийн охин тэнгэрүүд 20 жилийн дараа төрөлх Нью Йорк хотдоо дахин чуулах гэж байна.

Бусдын ятгалганд бүү авт, та ч бас хариуцлага хүлээнэ
Бусдын ятгалганд бүү авт, та ч бас хариуцлага хүлээнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.