Монгол авлигаараа дэлхийн 183 улсаас 80-д жагсав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 20 секунд
Монгол авлигаараа дэлхийн 183 улсаас 80-д жагсав

Монгол авлигаараа дэлхийн 183 улсаас 80-д жагсав

 

Авлигын эсрэг олон улсын транспаренс интернэшнл  байгууллагаас дэлхийн улс орнуудын авлигын судалгааг тогтмол хийж зарладаг. Энэ судалгааны дүнгээр манай улс 183 орноос 80-д багтжээ. Өнгөрсөн оны судалгаагаар 83-т байсан бөгөөд авлигын нөхцөл байдал 3-аар буурсан гэж үзэж болох юм. Гэвч тус байгууллага судалгааны аргачлалдаа өөрчлөлт оруулсан тул ийм дүн гарчээ. Тэгэхээр Монголд авлига тууштай буураагүй юм байна. Манай дотоодын судалгаагаар ч иймэрхүү дүр зурагтай байгаа. АТГ-ын дэргэдэх судалгааны байгууллага болон судалгааны бусад төвүүдийн мэдээллээс үзвэл хүмүүсийн 95 хувь нь өгөхөөс өөр замгүй байдалд  хүрдэг хэмээн хариуцсан байдаг байна. Манай улс Авлигын эсрэг олон улсын конвенцид хамгийн түрүүнд нэгдэн орж, энэ талаар тусгайлсан хуультай, авлигатай тэмцэх бие даасан байгууллагатай болоод байгаа хэдий ч Авлигын эсрэг стратеги бодлогоо тодорхойлж чадаагүй байгаа. Тиймээс Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар авлигын эсрэг стратеги бодлогыг боловсруулж УИХ-аар батлуулах ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Улсын харцага, начин цолтнуудын халз барилдаан болно
Улсын харцага, начин цолтнуудын халз барилдаан болно
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.