М.Тулгат: Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газрын 100 хоног ярьсан шиг нь сайн байсангүй...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 27 секунд
	 М.Тулгат: Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газрын 100 хоног ярьсан шиг нь сайн байсангүй...

М.Тулгат: Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газрын 100 хоног ярьсан шиг нь сайн байсангүй...

АН-ын "4-11" уулзалт боллоо. Уулзалтанд АН-ын дарга гэх М.Тулгат, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр, АН-ын Нарийн Бичгийн Дарга Б.Гарамгайбаатар нар оролцон,

Монгол Улсын Засгийн Газар байгуулагдсанаас хойшхи 100 хоногийн үйл ажиллагаанд хийж буй дүгнэлтээ танилцуулсан юм. 
Энэ үеэр АН-ын дарга гэх М.Тулгат: “Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн тайлангаа сүржин байдлаар, зөвхөн нэр заасан сэтгүүлчдийн хүрээнд тайлан мэдээллээ өгсөн. Ковтдын үед эдийн засгаа ч аврах, эрүүл мэндээ ч аврах зорилгоор ажиллалаа гэсэн хэдий ч өнгөрсөн 100 хоногт нөхцөл байдал ямар байсан гэдгийг иргэд мэдэж байгаа. Засгийн газрын чадамжгүй, гамшгийн менежмент хийх чадваргүйг харуулсан, үнэн нүүр царайг илчилсэн 100 хоног болж өнгөрлөө гэж АН дүгнэж байна. 1. Вакцинжуулалт болон цар тахлийг даван туулах гэсэн зорилт нь 180 хүний алтан амь алдсан явдлаар угтлаа. Өмнөговь аймгаас бусад газар халдвар тархаж, монгол улсад нийтдээ 46488 хүн халдвар авсан байдалтай байна. Хүнд болон хүндэвтэр өвчтэй хүний тоо эрс нэмэгдэж, 100,000 хүн тутам оногдох нас баралт, өвчлөлийн тоогоор дэлхийд тэргүүлсэн ийм амжилттай 100 хоногоо угтсан байна. Вакцинжуулалт төлөвлөснөөсөө хоцорсон. 4 төрлийн вакцинаас сонгож хийнэ гэсэн боловч худал болсон. Израйль, Бутан зэрэг монголтой ойролцоо хүн амтай жижиг орнуудад вакцинжуулалт дуусаж байхад монголд болоогүй байна.
2. 2020 онд цар тахалтай тэмцэхэд зарцуулсан 5,1 их наяд төгрөг, хандивлагчдийн өгсөн 659 сая ам.долларын зарцуулалт одоог хүртэл ил тод биш, шилэн болоогүй байна. Энэ их мөнгөний зарцуулалт үр ашиггүй байсан нь магадгүй УИХ-ын болон орон нутгийн сонгуульд зарцуулагдсан байх гэдэг хардлагыг төрүүлж байгаа. УИХ дахь АН-ын бүлэгт ковидын төсөв зарцуулалтай холбоотой аудит хийх, хянаж шалгах, дүгнэлт гаргах даалгавар өгсөн байгаа. 
3. Шударга ёс, хариуцлагатай холбоотойгоор хийсэн дүгнэлт бол удаа дараа тогтоосон хатуу хөл хорионы үр дүнд монгол улсад давхар стандарт үүсчихлээ. Энгийн иргэд хоригдоод байдаг. Дарга нар, танил талтай нь үйл ажиллагаа явуулаад, QR код аваад байдаг.
 
Жишээлбэл шадар сайд С.Амарсайханы асуудал яригдаж байсан. Гэр бүлийн хүн нь улаан бүсэд дураараа зорчиж байдаг. Гэтэл хүнд өвчтэй эцэг эхтэйгээ уулзаж чадахгүй уйлаад, хагацаж байсан жишээ, тохиолдлуудыг бид мэднэ. Ковидын хатуу хөл хорио, онцгой дэглэм нь иргэдэд хатуу үйлчилдэг. Дарга нарт зөөлөн буюу зарим тохиолдолд ашигтай үйлчилдэг байдлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. 
 
Мөн батлан хамгаалах салбарт цэргүүд амь насаа алдсан, цэргийн албан хаагч даргаа буудан хөнөөсөн зэрэг асуудлууд гарч байгаа ч Засгийн газрын зүгээс ямар нэгэн дорвитой арга хэмжээ авсангүй. Хариуцлага хүлээлгэж, мэдэгдэл хийсэнгүй. Мөн эмэгтэйчүүдийн баяр болох үед эмэгтэйчүүд хүүхэд гаргаад байгаа тул цэрэгт явуулах шаардлагатай гэсэн болчимгүй мэдэгдэл хийсэн. Үүнийгээ дарахын тулд С.Зоригын хэрэгт ял эдлэж байгаа Т.Чимгээг шоронд очиж эргэж, шоу болгосон. Эргээд энэ нь хууль хүчний байгууллагын бие даасан үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн зохисгүй үйлдэл болсон. Мөн “Карентин 14”, “Мэдээллийн урсгал” зэрэг олон нийтийг тайвшруулах гэсэн, төсвөөс их хэмжээний мөнгө зарсан үзэл суртлийн, коммунист шинж чанартай шоу, арга хэмжээнүүдийг ихээр хийлээ. 
Ингээд бүхэлд нь дүгнэж үзвэл Засгийн газар энэ 100 хоногт түр зуурийн, гал унтраах маягаар амиа аргацаасан, популист арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, асуудлыг ул үндсээр нь, системтэй, өргөн далайцтай шийдэж ажиллаж чадаагүй гэдэг нь гарч буй бүх үр дүнгээр нотлогдож байна.” Гэсэн юм. 
Харин АН-ын ЕНБдарга Ч.Өнөрбаяр  "Та Н.Алтанхуягт дүүжлүүлнэ гэж хэлүүлсэндээ ууртай байх шиг байна уу? даа" гэсэн сэтгүүлчийн асуултанд : ”Хувь хүнийхээ хувьд эмзэглээд байгаа юм байхгүй. Манай АН-ын дарга байсан, МУ-ын Ерөнхий сайд байсан хүн хүний эрхийн эсрэг ийм хандлага гаргаж байгаа нь хэрхэвч байж болохгүй. Яагаад гэвэл ардчилал, хүний эрх гэдэг нь бусдын эрхийг дээдлэх тухай үзэл санаа.
Үндсэн хуульд хүртэл бусдын нэр төр, алдар хүндийг хүндэтгэх тухай зарчим байж байдаг юм шүү дээ. Тэр тусмаа төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн ийм хандлагатай байж яаж ардчиллын үнэт зүйлийг, хүний эрхийг хамгаалах вэ? Тэр талаас нь хандаж байна.
Түүнээс хувь хүн талаасаа би үүнээс цаадхаар яваад ирсэн. Үүнээс хатуу үг сонсож ирсэн. Хувь хүнийхээ хувьд надад энэ зэргийн үг даагаад гарчих сэтгэлийн хат байна. Хувь хүнийхээ хувьд эмзэглээд байгаа юм байхгүй. Хэрэв хувь хүнийхээ хувьд эмзэглэж байсан бол хуулийн байгууллагад өргөдөл, гомдол өгөөд шалгуулаад явж болох байсан. Гэхдээ надад ийм зарчим байхгүй. Цаад хандлагын хувьд энэ нь өөрөө ардчилал, АН-ын зарчим байсан учраас өмнө нь байр сууриа илэрхийлж байсан.” хэмээн хариулсан юм.
УЛААНБААТАРТ 5-7 ГРАУС ХҮЙТЭН БАЙНА
УЛААНБААТАРТ 5-7 ГРАУС ХҮЙТЭН БАЙНА
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.