Иогийн 30 сая төгрөгийн төлбөрөө улсын мөнгөөр төлсөн Х.Бум-Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 11 секунд
Иогийн 30 сая төгрөгийн төлбөрөө улсын мөнгөөр төлсөн Х.Бум-Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдлөө

Иогийн 30 сая төгрөгийн төлбөрөө улсын мөнгөөр төлсөн Х.Бум-Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдлөө

 Иогийн 30 сая төлбөрөө улсын төсвийн мөнгөөр төлж, мөн өөртөө болон Монголбанкны хянан шалгагч Д.Ганбатад 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлсэн Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. 

Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ 14.8 сая төгрөгөөр 53 удаа спорт заал авч тоглох гэрээ байгуулсан. Мөн 500 сая орчим төгрөгийн орон сууцны дэмжлэг олгосон бөгөөд тэр дундаа өөрөө 45 сая төгрөгийг нь авсан баримтыг Шилэн Цогоо ил болгосон юм. 

Түүнчлэн SHANGRILA SPORT CENTER ийн YOGA өрөөг нэг сараар авахдаа 30 сая төгрөгийн төлбөрийг байгууллагаараа гаргуулсан байна. Нэмээд 100 мянган төгрөгийн membership картныхаа үнийг хүртэл төлүүлжээ.

Тэрбээр "Интермэд" эмнэлэгт 10.500.000 төгрөгөөр урьдчилан сэргийлэх шинжилгээ өгсөн, Монголбанкны Ахлах хянан шалгагч Д.Ганбатад 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлсэн зэрэг бүх баримтыг дэлгэсэн юм.

Албан тушаалтнууд үндсэн ажлаас гадуур цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл давхар төлүүлж байна
Албан тушаалтнууд үндсэн ажлаас гадуур цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл давхар төлүүлж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.