Тэрбум 900 саяын хадгаламжтай Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Титэм үг”-ээ хэвлүүлэх ч чадваргүй гэж үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 11 секунд
Тэрбум 900 саяын хадгаламжтай Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Титэм үг”-ээ хэвлүүлэх ч чадваргүй гэж үү

Тэрбум 900 саяын хадгаламжтай Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Титэм үг”-ээ хэвлүүлэх ч чадваргүй гэж үү

Ийм нэг асуултыг Шилэн Цогоо буюу Г.Цогтгэрэл олон нийтийн дунд тавив. Ерөнхийлөгч асан Н.Багабанди бол яах аргагүй төрөөс төрсөн тэрбумтнуудын нэг. Ерөнхийлөгчөөс буусан даруйдаа  “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр хэдэнтээ сонгогдон ажиллаж буй тэрбээр саяхан хүртэл  албаа үргэлжүүлэхээр тохироогоо сайтар хийж албажуулсан. 

Өнгөрсөн хугацаанд монголчууд Оюутолгойн гэрээгээ өөрчлөхөөр иргэний нийгмийн байгууллагаас эхлээд энгийн иргэд хүртэл үзэл бодлоо илэрхийлж, улсын хэмжээнд энэ ажил бага ч гэсэн ахицтай яваа гэх. Харин уг ажилд ТУЗ-ын гишүүд чухам ямар үүрэг оролцоотойгоор ажиллаж ирсэн нь бүрхэг байдаг. 

Тиймдээ ч сардаа 25 сая төгрөгийн цалин авч, сав болгоноо мөнгөөр дүүргэж суудаг тэднийг огцоруулж, сонгон шалгаруулалт зарласан ч хоёрыг нь л өөрчилсөн нь өдгөө ч хэл ам дагуулсаар байгаа. Тэгвэл ХОМ-тээ тэрбум 900 сая төгрөгийн хадгаламжтай,   400 саяар үнэлэгдэх хоёр орон сууцтай, "Toyota Land Cruiser 100" маркийн нэг, "Mercedes Benz ML350" маркийн нэг автомашинтай хэмээн мэдүүлсэн Ерөнхийлөгч Н.Багабандийн бичсэн “Титэм үг” номыг Эрдэнэт үйлдвэр 25 сая төгрөгөөр хэвлүүлсэн баримт ил боллоо. Тэрбумын хадгаламжтай Ерөнхийлөгч асан “Титэм үг”-ээ хэвлүүлэх чадваргүй гэж үү.

Дэлгэгдсэн баримтаас харвал уг номыг хэвлүүлэх зардал буюу 25 сая төгрөгийг өнгөрсөн зургаадугаар сард “Говьтаван хишиг”  гэх компани руу шилжүүлжээ. Улсын бүртгэлд хүнд машин механизмын түрээс, автомашины засвар, барилгын засвар, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн уг компани чухам  ямар учир “Титэм үг” номыг хэвлүүлэх болов, яагаад тэрхүү номны зардлыг “Эрдэнэт үйлдвэр” гаргах болов гэдэг асуулт хэвээр байна.

Зүрхээр наадагч” шүүхэд дуудагдах бололтой
Зүрхээр наадагч” шүүхэд дуудагдах бололтой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.