Туркийн ард түмэнд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлахаа илэрхийллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
Туркийн ард түмэнд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлахаа илэрхийллээ

Туркийн ард түмэнд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлахаа илэрхийллээ

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлиийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нар Бүгд Найрамдах Турк улсын Элчин сайдын яаманд очиж, Элчин сайд Зафер Атештай уулзан, эмгэнэл илэрхийллээ.

Турк болон Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтиийн улмаас олон мянган хүний амь нас эрсэдсэн. Туркийн ард түмэнд тохиолдсон уй гашууг хуваалцан, нийслэлийн зүгээс хандивын аяныг эхлүүлээд байгаа бөгөөд газар хөдлөлтийн гамшигт өртсөн иргэдэд бага ч гэсэн сэтгэлийн дэм болно гэдэгт итгэж буйгаа Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан илэрхийлэв. Газар хөдлөлтөд өртсөн муж, хотуудад олон тооны байр, сууц нуран унасан бөгөөд иргэдэд дулаан байр хэрэгтэй байгааг Элчин сайд Зафер Атеш хэлсэн юм.

Тиймээс 100 монгол гэр хандивлахаар зохион байгуулж байгаа хандивын аяныг талархан хүлээн авч буйгаа илэрхийлсэн юм. Мөн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын алба, НЗДТГ болон харьяа газар, хэлтсийн ажилтан албан хаагчид, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлахаар болсныг дуулгав. Туркийн ард түмэнд зориулж буй нийслэлчүүдийн хандивыг энэ долоо хоногт багтаан гамшигт нэрвэгдсэн иргэдэд илгээх юм байна.

Хүүхдэд ном уншиж өгөөд цалин авах ажилтан хайж байна
Хүүхдэд ном уншиж өгөөд цалин авах ажилтан хайж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.