О.Мөнхжин: 461 дүгээр хорих ангид миний хоол, уух зүйлд хор хийхийг үгүйсгэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 24 секунд
О.Мөнхжин: 461 дүгээр хорих ангид миний хоол, уух зүйлд хор хийхийг үгүйсгэхгүй

О.Мөнхжин: 461 дүгээр хорих ангид миний хоол, уух зүйлд хор хийхийг үгүйсгэхгүй

"IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг хоёрдугаар сарын 6-нд суллаж, хилийн хориг тавьсан юм.

Тэгвэл О.Мөнхжинг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр өнөөдөр гарсан байна.

Харин иргэн О.Мөнхжин өөрийн фэйсбүүк хуудсандаа "Намайг цагдан хорих шүүх хурал сүүлийн 10 хоногт гурван удаа боллоо. Гэм буруутай болоод цагдан хорьж байгаа хэрэг биш.

Хэрэг шалгагдаж байх хугацаанд намайг хөндлөнгөөс нөлөөлж, оргон зайлж магадгүй гэдэг үндэслэлээр 30 хоног цагдан хорьж байна. Намайг нууц байлга гээд байсан мэдээллээ мөрдөн байцаагчид өөрсдөө задалдаг.

Миний хэрэг дээр Нийслэлийн прокурорын газрын н.Ууганбаяр, н.Онолт прокурор байгаа. Намайг цагдан хорих саналыг шүүх хүлээж аваагүй гэсэн чинь н.Ууганбаяр прокурор "Би дахиад ороод ирнэ ээ" гээд цагдан хорих гээд чичрээд байсан.

Манай өмгөөлөгчид "Хуулийн этгээдийг санаатайгаар дампууруулах үйл ажиллагаа боллоо" гэж харж байна.

Хоёрдугаар сарын 6-нд суллагдсанаас хойш унтаж чадахгүй байна. Бие махбод, сэтгэл санаа цөхөрлөө. Гэтэл би зүгээр л ажлаа хийгээд явж байсан залуу. "IHC" токены ханш нь унаж байхад хамгаалахын тулд өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан. Зохиомол хэрэг рүү чихэх нөхцөл байдал руу хүнийг түлхэж байна.

Койныхоо итгэл сэтгэлийг унагаж, хүмүүсийн хардалтыг төрүүлээд яах вэ гэж бодоод би гадаадаас нэгдүгээр сарын 22-нд эх орондоо ирсэн.

Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарын шүүх хурал одоо болж байгаа. Тэднийг бас л хорих байх.

Би яг энэ мөчөөс эхлээд хуурай өлсгөлөн зарлана. 461 дүгээр хорих ангид миний хоол, уух зүйлд хор хийхийг үгүйсгэхгүй. Тийм учраас би юу ч уухгүй, юу ч идэхгүй. Ингэж өөрийнхөө амийг хамгаалахаас өөр арга алга" гэсэн тайлбар хийв

Х.Баттулга ба Эхлэлгүй “төгссөн”  Сайншанд
Х.Баттулга ба Эхлэлгүй “төгссөн” Сайншанд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.