Ц.Баатарсайхан захирал аа, хор болсон хоолны газруудаа хаагаач!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 12 секунд
Ц.Баатарсайхан захирал аа, хор болсон хоолны газруудаа хаагаач!

Ц.Баатарсайхан захирал аа, хор болсон хоолны газруудаа хаагаач!

"KFC” сүлжээ рестораны тахианы махан бургерийн махыг та шинэхэн, зөөлхөн мах байдаг гэж бодож байна уу? Маш удаан хугацаанд агуулахад хадгалж, хөлдөөсөн байдаг тул шинэлэг чанараа алдсан, дээрээс нь асар их бохир нянгийн “уурхай” болсон байдаг. Үүнийг нь ажилчид барбикью соусаар дэвтээн, зөөллөж, бусад амтлагчуудаар амтлан яг л шинэхэн мэт болгож чаддаг байна. Ийм мах хүний ходоодонд ороод юу болохыг та мэдэж байна уу.

Тэгвэл яг ийм нөхцөл байдал үүссэнээс болж өнөөдөр 20 гаруй хүн “KFC”-гийн хоолонд хордож ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Уг нь дээрх асуудал энэ сарын 8-10-ны хооронд болсон ч “Таванбогд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан уг асуудлыг ихэд нууцлахыг оролдсон ч хоолонд хордсон хүмүүсийн тоо ийнхүү нэмэгдсэнээр мэдээлэл ил болжээ. Тодруулбал, энэ сарын 8-10-ны хооронд Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлж хоол захиалж идсэн гэх 9-40 насны 20 хүн халуурах, бөөлжих, суулгах, зовиуртайгаар ХӨСҮТ-д хүргэгджээ. Эдгээрийн 10 нь бага насны хүүхэд аж. Одоогийн байдлаар 11 иргэний биеийн байдал өндөр хэмтэйгээр халуурах, бөөлжих, усархаг суулгалтаар олон удаа суулгах зэргээр биеийн байдал нь хүндэвтэр байгаа юм. Ямартай ч хордсон иргэдийн дийлэнх нь “Найзууд” багц захиалан идсэн ба тухайн өдөр 300 гаруй багц худалдаанд гаргасан гэх мэдээлэл байна. Тухайн өдөр НМХГ-ынхан дээрх салбараас 52 дээж авчээ. Гэтэл эхний шинжилсэн дээжнээс нь халуунд тэсвэртэй бактери, хадгалалтын хугацаа уртасгадаг, бохирдуулагч бодис буюу нитрит илэрсэн атал тус газрыг зөрчлөө арилгатал түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон нь хачирхалтай. 
Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналтынхан “KFC” сүлжээ газрыг нэг л газраас түүхий эдээ нийлүүлж байгаа хэмээн үзэж бүх салбарыг нь шинжилгээний хариу гартал хаах ёстой. Гэтэл зөвхөн зөрчил гаргасан ганцхан салбарыг нь хаасан нь Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч боллоо. Тэд дүрэм, журам, хуулиа ярьж суух хооронд дахин хэчнээн хүн хордох бол...  Юутай ч Монголын төр мөнгөтэй эрхмүүдийн өмнө хүчин мөхөстдөг гэдгийг энэ удаагийн үйл явдал ч томруунаар харуулчихлаа.
Тиймээс мэргэжлийн байгууллага нь доривтойхон ажиллаж чадахгүй бол анх энэ түргэн хоолны газрыг Монголд оруулж ирсэн “Таванбогд” группын босс Ц.Баатарсайхан хор болсон “KFC” түргэн хоолны газруудаа  бүгдийг нь хааж  ядарсан иргэдээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Өнөөдөр энэ эрхэм хэдэн хор болсон хоолны газруудынхаа үүдийг барилаа гэхэд бидэн шиг гал алдахгүй эрхэм гэдгийг Монголын ард түмэн бүгд мэднэ. Тухайлбал, Энэ хүний мэдэлд гоо сайхны барааны үйлдвэрлэлээс эхлээд, авиакомпани, олон улсын өндөр зэрэглэлийн зочид буудал, банк, автосервис, банк болон нийтийн хоолны газар багтдаг Монголын толгой баячуудын нэг. Гэтэл ийм хөрөнгө цуглуулсан хэрнээ ард түмнийхээ ходоодоор тоглож хэдэн хор болсон хоолны газруудаа хаахгүйгээр ажилуулж байгаа нь түүний хувьд мөнгө л эрхэм зүйл нь хэмээн харуулж байна. Ямартай ч Ц.Баатарсайхан захирал аа, Хор болсон хоолны газруудаа хаагаач гэж хүсэх байна.

Р.Саруул

Эх сурвалж: Erennews.mn 

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 0-2 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 0-2 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.