“Эрдэнэс Тавантолгой“ үндэсний бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 3 секунд
“Эрдэнэс Тавантолгой“ үндэсний бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлж байна

“Эрдэнэс Тавантолгой“ үндэсний бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлж байна

Монгол Улс шатахууны хувьд ОХУ-аас 100 хувь хараат. Тиймээс энэхүү хараат байдлаас гарахын тулд "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр"-ийг барьж байгаа билээ. Монгол Улсын Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэхээр шийдвэрлэсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Монгол Улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийг олон улсад нээлттэй зарлаж, тендерт БНХАУ-ын төрийн өмчит “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани шалгарсан байна.

Төслийн “Хамтран ажиллах ерөнхий гэрээ”-нд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, төслийг санхүүжүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компанийг төлөөлж ерөнхий менежер Жоу Диан Бин нар гарын үсэг өчигдөр зуржээ.

Тус компани хоолойг өөрсдийнхөө мөнгөөр барьж гүйцэтгэн, төлбөрийг нь "Эрдэнэс Тавантолгой" компани нүүрсээр төлөх аж. Ингэснээр 2.5 сая иргэн хувьцааг нь эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой" ХК эрчим хүчний салбарын бас нэг бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр болж байна. Тус компани "Тавантолгой ДЦС"-ын төслийн 30 хувийг санхүүжүүлэхээс гадна ашиглалтад орсны дараа түүхий эдээр буюу нүүрсээр хангах юм.

Монгол Улс эрчим хүчнийхээ 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 20 хувийг гаднаас авдаг. "Тавантолгойн цахилгаан станц" баригдсанаар "Оюутолгой" компанийн жил бүр Хятадаас авдаг 120 сая ам.доллар Монголд үлдэх боломжтой болно. Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" компанийн Тавантолгой-Зүүнбаянгийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн юм.

УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх ҮХНӨ-ийн төслийг баталлаа
УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх ҮХНӨ-ийн төслийг баталлаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.