Эхний ээлжид 500 мянгаас доош цалинтай иргэдийнхийг нэмнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
Эхний ээлжид 500 мянгаас доош цалинтай иргэдийнхийг нэмнэ

Эхний ээлжид 500 мянгаас доош цалинтай иргэдийнхийг нэмнэ

 

Энэ оны төсөвт цалин тэтгэврийг нэмэх зорилгоор 130 тэрбумыг суулгаж, Цагаан сарын өмнө тэтгэвэр, тэтгэмжийг 

нэмсэн. Тэгвэл ирэх сараас төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн дүнд ярилцаж байгаа аж. Тодруулбал, Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтран энэ асуудлыг ярьж байгаа юм. Одоогийн байдлаар эцсийн шийдвэр гараагүй талаар Хөдөлмөрийн яамнаас мэдээлэв. Хэрэв энэ асуудал шийдэгдсэн нөхцөлд төрийн албан хаагчийн дундаж цалин 630 мянган төгрөгт хүрэх боломжтой гэнэ. Эхний ээлжид 500 мянган төгрөгөөс доош цалинтай төрийн албан хаагчид үүнд хамрагдах юм. Ингэхдээ Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, үйлчилгээний салбарт хамаарагддаг албан хаагчдын цалинг нэг ижил мөнгөн дүнгээр нэмэхээр төлөвлөжээ. Мөн Төрийн тусгай албан хаагчдын цалинг долдугаар сарын 1-нээс, Төрийн удирдах албаны ажилтнуудын цалинг аравдугаар сарын 1-нээс нэмэх хэлэлцээр өрнөж байгаа гэнэ.

Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Н.Удаанжаргалыг яллагдагчаар татаж, интерполоор эрэн сурвалжилж эхэллээ
Н.Удаанжаргалыг яллагдагчаар татаж, интерполоор эрэн сурвалжилж эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.