В.С.Паушокын 30 сая ам.долларын маргаан үргэлжилсээр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
В.С.Паушокын 30 сая ам.долларын маргаан үргэлжилсээр байна

В.С.Паушокын 30 сая ам.долларын маргаан үргэлжилсээр байна

“Алтан дорнод Монгол” компанитай холбоотой 4 сая долларын санхүүгийн баримтыг Х.Тэмүүжин гишүүн өөрийн цахим хуудсанд байршуулсан нь нэлээд шуугиан тарьсан. Үүнд Д.Дорлигжав сайд  мөн ихэд ундууцаж,  шалгуулна гээд чимээгүй болсон. Тэгвэл “Алтан дорнод Монгол” компанийн эзэн асан, ОХУ-ын иргэн С.В.Паушокын уг компаниа монголчуудад зарахаас өмнө манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулах нэрээр Газпромбанкнаас зээлдэж авсан 30 сая ам.доллар нь төлөгдөөгүй байжээ. С.В.Паушок энэ мөнгөө тухайн үед Панам улсын нэгэн оффшор данс руу хийж, удалгүй өөрөө авч завшсан гэдэг. Газпромбанк нь түүнээс мөнгөө нэхээд өгөхгүй болохоор нь ОХУ-ын Москва хотын арбитрын шүүхэд хандсан бөгөөд уг шүүхээс мөнгийг  нь төлүүлэх шийдвэр гаргасан байв. С.В.Паушок нь компаниа зарахдаа өртэй нь цуг зарсны учир энэ болов уу. Харин  “Алтан дорнод Монгол” компанийн өнөөгийн удирдлагууд  С.В.Паушокын мөнгийг бид төлөхгүй гэж гүрийж байгаа аж. Гэхдээ  арбитрын шүүхийн  шийдвэр дэлхийн аль ч улс оронд нэг мөр хэрэгждэг тул яалт ч үгүй дээрх төлбөрийг  төлөх юм байна.

Б.Отгон

Эх сурвалж: Tumen.mn

“Ипотекийн зээлийг хойшлуулж, иргэд цахилгааны мөнгөө өөрсдөө төлнө”
“Ипотекийн зээлийг хойшлуулж, иргэд цахилгааны мөнгөө өөрсдөө төлнө”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.