Нэг тэрэгний хоёр дугуй болох Л.Эрдэнэчимэг, Портуна Батбаярт хариуцлага тооцъё
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 37 секунд
Нэг тэрэгний хоёр дугуй болох Л.Эрдэнэчимэг, Портуна Батбаярт хариуцлага тооцъё

Нэг тэрэгний хоёр дугуй болох Л.Эрдэнэчимэг, Портуна Батбаярт хариуцлага тооцъё

 

Ажлын байран дээр архидан согтуурсан, ёс зүйн хэм хэмжээгээ зөрчсөн төрийн албан хаагч цалингаа хувьдуулж, сануулах арга хэмжээ авна гэж та бодож байна уу. Тэгвэл бодит байдал дээр ийм зэргийн учир дутагдал гаргасан хэн боловч ажлаас халагдах хүртэлх арга хэмжээг авахуулдаг.  Гэтэл  ард түмнийхээ төлөө хууль санаачилж, олон нийтийн нүд, чих, гүүр болж байх ёстой эрхэм түшээдүүд Төрийн ордонд ёсзүйгүй авирлаж, согтуу хөлчүү явах нь тохиолдол ганц нэгээр тоологдохгүй нь бололтой. Энэ асуудалд хаа хаанаа хариуцлагатай байж дорвитой арга хэмжээ авахгүй бол дараагийн Портуна Батбаяр, дараагийн Л.Эрдэнэчимэг хэзээ ч гарч ирэхийг үгүйсгэхгүй юм.

 

Тэд УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй улс. Тийм ч учраас ямарваа нэг хариуцлагаас төвөггүйхэн мултирчихаад байхыг үгүйсгэхгүй. Гэвч олон түмэн нүдээрээ харж байгаа ийм төрлийн увайгүй үйлдэлд Төрийн албан хаагчдын ёсзүйн хуулийн дагуу зохих хариуцлагыг оноох ёстой.

 

Та бүхэн санаж байгаа бол Төрийн хүндэтгэлийн золгуутын үеэр тавгийн идээгээ 10 үеэр зассан асуудал гарч хэд хэдэн алба хаагчид ажлаас халагдаж байсан. Төрийн цагдаа гудамжинд согтуу хөлчүү явж байна хэмээж мөн л ажлаас халах хүртэлх арга хэмжээг авч байсан гээд хариуцлага алдсан энгийн нэг төрийн албан хаагчид хууль үйлчлээд явдаг.

 

Тэгсэн хэрнээ УИХ-ын гишүүдэд хууль үйлчилдэггүй байдал Л.Эрдэнэчимэг гишүүн дээр дахин бүү давтагдаасай. Төрийн албан хаагч ажлын байрандаа архи согтууруулах ундаа хэрэглэх нь халагдах, татан буугдах, эгүүлэн татах үндэслэл бус гэж үү.

 

Магадгүй Л.Эрдэнэчимэг гишүүний секс, тамхи, архины тухай эрээ цээргүй ярьж буй уг бичлэгээс болж төрийн хэд хэдэн албан хаагч банга хүртэхийг үгүйсгэхгүй.

 

Учир нь эл асуудал ёсзүйн хороо өөр юу байдын холбогдох газруудаар шалгагдах нь дамжиггүй. Харамсалтай нь үүний үр дүнд дахин хэдэн төрийн албан хаагч ажлаас халагдаж, банга хүртэж, шийтгүүлээд өнгөрөх вий гэдэг дүр зураг буух юм.

 

Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг гэдэг сайхан үг бий. Тэгвэл Л.Эрдэнэчимэгийн энэ үйлдэл сонгогч түмэнд нь хэрхэн харагдаж байгаа бол оо. Түүнд итгэл хүлээлгэсэн олон хүн өнөөдөр амаа барьж суугаа гэхэд эргэлзэхгүй байна. Ямартаа ч удаах согтуу гишүүндээ Ёсзүйн хороо нь ямар хариуцлага оногдуулахыг харах л үлдлээ.

Л.Эрдэнэчимэг гишүүн одоогоос хоёр жилийн өмнө төрийн ордонд тамхи татсан гэх үндэслэлээр бүлгийн дарга даа хариуцлага тооцуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байсан. Гэтэл одоо өөрөө төрийн ордонд архидан согтуурч, тамхилаад сууж байна. Ийм зарчимгүй үйлдэл гаргасандаа ард түмнээсээ уучлалт гуйгаад улстөрийг орхих ухаан түүнд бий болов уу.  

Д.Дуулим

Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө: Хяналт, шалгалт хийх нэрээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж болохгүй
Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө: Хяналт, шалгалт хийх нэрээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж болохгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.