"Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй 6 компанийг прокурорын байгууллагад өглөө. 786 тэрбум төгрөг төлөгдөхгүй болчихоод байна"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд
“Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй 6 компанийг прокурорын байгууллагад өглөө. 786 тэрбум төгрөг төлөгдөхгүй болчихоод байна“

“Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй 6 компанийг прокурорын байгууллагад өглөө. 786 тэрбум төгрөг төлөгдөхгүй болчихоод байна“

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

 

 ЗГХЭГ-аас Монгол Улсын Ерөнхий прокурорт хандан хоёр бичиг явуулж байна.

Төрд хохирол учирч байгаа энэ үед араас нь хэн явах вэ гэдэг нь эргэлзээтэй байсаар ирлээ.

Төрийн эрх ашгийг хамгаалж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг бүхий хуулийн субьект нь Улсын Ерөнхий прокурор юм.

Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй бөгөөд анхны тохиолдол энэ болж байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй төрд хохирол учруулж байгаа буюу авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаат график алдагдсан гэж үзэн "Эрэл", "Хөтөл" ХК, "ТОСК" ТӨХК, "Монгол драй милк", "Кью Эс Си", "Капитал банк"-ийг прокурорын байгууллагад өгч байна.

Прокурорын байгууллагад Прокурорын тухай хуулийн 20.1-д заасан үндэслэлээр хандаж байна. Уг нь төр, нийтийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа асуудалд нь ЗГХЭГ биш прокурорын байгууллага нь хөөцөлддөг. Олон улсад ч тийм байдаг.

Төрд гарч байгаа асуудлыг араас нь хөөцөлддөг байвал хөрөнгө шамшигдах, ял завших асуудал багасах магадлалтай.

Манайд уг нь хууль бий. Гэхдээ хууль хэрэгжихгүй байна.

Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүйгээс 1.2-1.3 их наяд төгрөгийн асуудал яригдаж байна. Энэ зээл төлөгдөөгүйгээс Хөгжлийн банк зээл олгох боломжгүй болоод байгаа.

 

ОЙРЫН ХОЁР ХОНОГТОО ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА
ОЙРЫН ХОЁР ХОНОГТОО ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.