Өнөөдрийн өрнийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 57 секунд
Өнөөдрийн өрнийн зурхай

Өнөөдрийн өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)

Эерэг өдөр. Аялан жуулчлах, шинэ газар оронтой танилцахад тохиромжтой. Мөн төрийн байгууллагад хандах, олон нийтийн ажил хөөцөлдөхөд бүтэмжтэй. Та нийтэч, эвсэг зан, өөдрөг үзэл, ямар ч ажилд бүтээлчээр ханддаг хандлагынхаа ачаар өндөр үр бүтээмжтэй ажиллаж чадна. Харин янаг амрагийн явдал тийм ч бүтэмжтэй бус байх бололтой.
 

Үхэр (4/20-5/20)

Таагүй зүйлд сэтгэлийн бэлтгэлтэй байх өдөр. Эрүүл мэндэд харш үйл, сэжиг бүхий танилцалт, эрсдэл бүхий үйлдэл зэргийг одод анхааруулж байна. Таны ойр орчны хэн нэгнийг муугаар илэрхийлсэн мэдээ эсвэл муу мэдээ сонсох учир өнөөдрийн ачаалал дээд цэгтээ хүртэл өснө. Таны сэтгэл хөдлөл хоосон биш учир хамгийн муу зүйлд өөрийгөө бэлтгэ. Харанхуйгаас зайлсхийж толинд бүү хар. Хэрвээ таныг хэн нэгэн гэртээ зочилохыг урьсан бол татгалзах, эсвэл өөр цагт өөрчлөхийг хичээх хэрэгтэй.

Хамтатгах (5/21-6/21)

Ажил хэргийн болон бүтээж туурвих идэвх буурах өдөр. Өдрийн сөрөг хандлагуудыг ойрхон хүлээн авахгүй байхыг хичээгээрэй. Өөрийгөө буруутган зэмлэх хэрэггүй, тэглээ гээд үүнээс юу ч өөрчлөгдөхгүй. Та хөнгөн гунигт автана. Өөрөөсөө түр холдож, таныг хүрээлэн байгаа хүмүүсийн асуудалд анхаарлаа төвлөрүүл. Таныхтай жишиж үзмээргүй асуудлуудыг олж харах болно.
 

 Мэлхий  (6/22-7/22)   

Тайван байх өдөр. Өнөөдөр эмэгтэйчүүд шинэ сонирхолтой хүнтэй танилцана. Энэ ажил хэргийн холбооноос хайр сэтгэлийн холбоо болон ургаж магадгүй. Таны сексийн байдал, хувийн татах шинж чанар ба амьдралын эрчим хүчний нөөц өндөрт байна. Ямар ч үйлдэл нь амжилттай болж таатай хариу авна. Эрэгтэйчүүд нь хувийн амьдрал дахь орооцолдсон асуудлуудыг шийдэхэд энэ өдрийг зориулах ёстой. Өөрөө өгч чадах бэлтгэлгүй байж эмэгтэй хамтрагчаасаа олныг шаардаж болохгүй.

Арслан (7/23-8/22)   

Бэрх өдөр. Ажилдаа ч, гэртээ ч тогтворгүй байх бололтой. Тайван бус байдал болон уур бухимдлаас шалтгаалсан сэтгэл хямрал болно. Хар дарсан зүүд зүүдлэх, толгой өвдөх, сэтгэл санаа гэнэт огцом унаж мэднэ. Бодит байдлыг эрүүл ухаанаар дүгнэж, хоосон зүйлийн хойноос бүү хөөцөлд. Худалдаа наймаанд бүү оролц. Хичээл зүтгэл гаргахгүйгээр та бүх саад тотгорыг даван туулж чадахгүй. Үйл хөдлөлөө эргэцүүлэн тунгаахыг од гаригс зөвлөж байна.

Охин (8/23-9/22)    

Эрч хүчээр дүүрэн өдөр. Өөдрөг үзэл, амьдралын эрч хүч, сексийн энерги нэмэгдэнэ. Энэ ордны эрчүүд гэнэтийн таатай бэлэг буюу мэдээ хүлээн авна. Эсвэл ойр дотны хүнээс бэлэг ирнэ. Та эсрэг хүйснийхний анхаарлын төвд орно, гэхдээ янаг амрагийн адал явдлаас холуур байхыг одод танд зөвлөж байна. Энэ ордны эмэгтэйчүүд уран бүтээлийн онгодоо хөглөхөд таатай. Ашиг орлогын шинэ эх үүсвэртэй болох магадлалтай. Та энэ өдрийг эрүүл амьдрах хэв маягийг идэвхитэй мөрдөж эхлэхэд зориул.

Жинлүүр (9/23-10/22)   

Энергийн хувьд хүчтэй өдөр. Сансрын урсгалууд таны амьдралын эрч хүчний нөөцийг багагүй нэмэгдүүлнэ. Эргэлзээ ба шийдвэргүй байдлаас тод зөв ойлгох, эрүүл тооцоо ба зорилго чиглэлтэй байдал ирнэ. Эхэлсэн ажлаа дуусга. Санал ба үйлдэлд туйлын анхааралтай хандах хэрэгтэй. Таныг залилах гэж байж магадгүй. Огтлох багажтай харьцахаас, шавьжинд хүрэхээс, бүр ялангуяа алахаас зайлсхий.

Хилэнц (10/23-11/21)   

Идэвхгүй өдөр. Өдрийн эхэнд идэвхгүй назгай байдалтай байна. Учир нь гаргасан амжилтандаа хэт туйлширсан байгаа бололтой. Таны анхаарал сул байгаагаас болж хамгийн чухал зүйлүүдийг ч орхигдуулж мэднэ. Ихэнх хүмүүс ажлын темп буурсантай эвлэрэх болно. Дурын ажил уналт өсөлттэй байдаг. Албан бичгээ эмхэлж цэгцэл мөн гүйцэтгэсэн ажлаа эргэж хараарай. Өдрийн хоёрдох хагаст байгальд өнгөрөөж элдэв таагүй бодолд анхаарал бүү хандуул.

Нум (11/22-12/21)    

Санхүү бизнес, арилжаа наймааны ажил хэрэгт од хийморьтой байх бололтой. Таныг өсөлт болон бууралт хүлээж байна. Ажил хэрэгтээ бүх хүч чадал, оюун ухаанаа дайчлан ажиллах хэрэгтэй. Бүх хүндрэл, саад тотгорыг даван туулж чадвал ихээхэн амжилт, ахиухан орлого орж ирэх нөхцөл бүрдсэн байна. Эмэгтэйчүүд сонирхолтой хүнтэй танилцах магадлалтай. Зүүд эсрэгээрээ тайлагдах нигууртай.

Матар (12/22-1/19)   

Адармаатай өдөр. Өнөөдөр хөгжим, урлаг, уран сайхан таны амьдралыг идэвхтэй, эрч хүчтэй болгон хувиргана. Урлагийн үзэсгэлэн үзэх, концерт, театрын тоглолтонд оролцох, соёл урлагийн үзүүлэн тоглолт үзэх зэрэг нь таны дотоод гоо үзэмжийг төгс болгоно. Хэрэв та улс төрийн хувьд идэвхтэй бол өөрийн санал бодлоо хуваалцах хэн нэгнийг сонгох шаардлагатай. Ямар ч ажил хэрэг хийдэггүй мөртлөө дэмий их ярьдаг хүмүүсээс болгоомжил. Та өөрийн бие даасан байдлаа хадгалж, бусдаас тусгаарлагдах гэсэн оролдлого гаргахад хүндрэлтэй байх болно. Гол асуудал нь та амарч чадахгүйд байгаа бөгөөд бүгдийг нь зэрэг амжуулах хэрэггэй.

Хумх (1/20-2/18)   

Таны удаан хүлээсэн үр дүн одоо л гарч байна. Мэргэжлийн үйл ажиллагаанд хүртэл зөн совингоо чагна. Сансрын энергийн урсгалын ачаар таны эрч хүч улам нэмэгдэж байна. Ажил хэргийн уулзалт, хэлэлцээр амжилттай бөгөөд удахгүй ашиг орлого авч ирнэ. Бичиг баримтуудаа бүрдүүлэх, цэгцлэхдээ анхаарал болгоомжтой бай.
 

Загас (2/19-3/20)

Хувийн амьдрал ба мэргэжлийн ажлын хүрээнд явцыг хурдасгасны хэрэггүй. Учир нь ноцтой алдаа гаргаж мэдэх юм. Өөртөө итгэх итгэл нь итгэмтгий зантай хосолвол санхүүгийн алдагдалд хүргэж, том шуугианд өртүүлж мэдэх юм. Удирдлагатайгаа асуудалд орж мэднэ. Танд өөр ажил хайх хэрэг болох нь.

 

Сайхан сэтгэлтэй ах эгч нараа найзад минь туслаач
Сайхан сэтгэлтэй ах эгч нараа найзад минь туслаач
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.