УБТЗ-ын дарга Х.Хэрлэн одонгийн найрын зочдоо тусгай вагонаар зөөж байхад...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 1 секунд
УБТЗ-ын дарга Х.Хэрлэн одонгийн найрын зочдоо тусгай вагонаар зөөж байхад...

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн одонгийн найрын зочдоо тусгай вагонаар зөөж байхад...

Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн оны сүүлээр УИХ-ын даргад 1995-2000 оны хооронд “УБТЗ” ХНН-ийн суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, дохиолол холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор авсан 7.9 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийг өнөөдрийг хүртэл төлж чадаагүй. Үүний улмаас 160 тэрбум төгрөгийн өрөнд орсон.Өөрийнх нь санхүүгийн үр дүнгээр төлөх боломжгүй тул 2021-2025 онуудад улсын төсөвт суулгаж өгөх асуудлыг УИХ-аар хэлэлцэх тогтоолын төсөл өргөн барьж байсан. Үүнээс харвал “УБТЗ” ХНН нь хуримтлагдсан багагүй өртэйн дээр өнөөдөр өөрийнх нь санхүүгийн бланс ч хасах руу орж, ажилчдынхаа цалинг тавихаар арилжааны банкуудаас зээл авч буй сураг бий.

Монгол Улсын нийт ачаа бараа 100 хувь төмөр замаас шалтгаалдаг. Тиймээс стратегийн онцгой салбар болсон УБТЗ-ынхан эдийн засаг, хил гаалийн энэ хүнд нөхцөлд амрах байтугай энэ тухай бодох ч эрхгүй хөдөлмөрлөх цаг.

Гэтэл Улаанбаатар төмөр замын Замын-Үүд өртөөний дарга наадмын өдрүүдээр амарч байгаа гэх шалтгаар Эрээн өртөөний захиргаанд 7 хоног битүү вагонтой ачааг хязгаарлаж өгөх хүсэлт явуулсан нь багагүй хэл ам дагуулсан. Эрээн-Замын-Үүдээс нэг өдрийн өмнө ч болтугай ачаа бараагаа татах гэж Засгийн газраас энгийн наймаачин хүртэл хичээж байхад УБТЗ-ын хурган дарга баяр болж байгаа учраас гэх шалтгаанаар вагоноо хязгаарлах тухай албан бичиг явуулсан байдаг. Экспортоос олон салбар нь хараат манай улсын хувьд ид ажлын улирал богинохон атал амралттай гээд албан бичиг өгөөд сууж байгааг Эрээн өртөөнийхөн байтугай бид өөрсдөө ч ойлгоход бэрх байв. Энэ тухай албан ёсоор УБТЗ ХНН-ээс тайлбар өгөөгүй. Харин Замын-Үүд өртөөний дарга “ачаа хүлээн авагч нар утсаа авахгүй байсан, сав дүүрсэн” гэх тайлбар өгөөд сууж байсан.

Тэдний амралт Замын-Үүдийнхнээр хязгаарлагдсангүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн унаган багын найз Х.Хэрлэн өнгөрсөн оны сүүлээр “УБТЗ” ХНН-ийн даргын суудалд нэр дэвшээд Оросын талаас хэдэнтээ буцаагдаж байж, ёстой сайн найзын буянд гэгчээр суудал өнцөгдөн томилогдсон. Тэгвэл наадмын өдрүүдэд сайн найз нь түүнийг Сүхбаатарын одонгоор шагнажээ.

Тэрбум төгрөгийн орлого, тэрбум төгрөгийн хадгаламжтай бэлтэй дарга Сүхбаатарын одонгийн найраа Баянбуурал амралтад тусгай галт тэргээр зочдоо зөөн нижгэр хийсэн аж. Долдугаар сарын 29-ний өдөр Замын даргын тусгай 961/962 дугаар галт тэргээр Улаанбаатар өртөөнөөс Баянбуурал руу зочдоо зөөж, 31-ний өдөр Баянбууралаас Улаанбаатарт иржээ.

Найзын буян, Ерөнхийлөгчийн хүн гэдгээр дулдуйдаж, наадмын амралт, одонгийн найр хийж яваа Төмөр замын дарга, түүний удирдлага дор ажиллаж байгаа хүмүүсийн ажил байдлаас харвал Төмөр замынхан хуримтлагдсан 160 тэрбум төгрөгөө төлөх байтугай ахиад өр хуримтлуулах нь тодорхой. Тиймээс УИХ, Засгийн газрын зүгээс УБТЗ ХНН-ийн өрийг татвар төлөгчдийн нуруунд үүрүүлэхээсээ өмнө Ажлын хэсэг гаргаж шалгуулах нь зүй биз. Төсөвт 160 тэрбум төгрөг суулгуулах хүсэлт өгч байхаар Л.Халтар сайдаа, салбарын дарга нарынхаа ажил руу нэг өнгийх цаг нь болсон бус уу.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛЖ БАЙНА
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛЖ БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.