Төвдөд дахиад нэг хүн эсэргүүцлээ илэрхийлж өөрийгөө шатаалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд
Төвдөд дахиад нэг хүн эсэргүүцлээ илэрхийлж өөрийгөө шатаалаа

Төвдөд дахиад нэг хүн эсэргүүцлээ илэрхийлж өөрийгөө шатаалаа

Төвдийн өөртөө засах орны Сычуань мужийн Даву Гарзе гацаанд нутгийн 35 настай иргэн Дэнзэн Гьяцо хятадын төв засгийн газрын хэлмэгдүүлэх ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн өөрийгөө шатаасан байна. Нутгийн засгийн ордны ойролцоо өөрийгөө шатаасан эрэгтэй газар дээрээ нас баржээ. Эрх баригчид нас барсан эрийн цогцосыг төрөл төрөгсдөд нь өгөлгүй чандарлахаар шийдвэрлэсэн байна. 
Нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагссаныг хятадын цагдаагийнхан тарааж 80 гаруй хүнийг саатуулсан нь ийм явдалд хүргэсэн байна. Нүдээр үзсэн хүн, “Чөлөөт Ази” радиогийн мэдээллээр бол одоо гацаанд эргүүл хамгаалалтыг чангатгаж, нутгийн иргэдийг байнга шалгаж байгаа гэнэ. Хэн нэгнээс Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн тухай  юм уу, Далай ламын тухай материал гарвал тэр дор нь баривчилж байгаа юм байна. 
2009 оноос хойш Төвдөд хятадын төв засгийн газрын бодлогыг эсэргүүцэж 140-өөс цөөнгүй хүн өөрийгөө шатаасан юм. Эдний 119 нь нас барсан бол үлдсэнийх нь хувь заяа тодорхойгүй байна. 
Төвдийн иргэд, хятадын бусад жижиг үндэстнүүд болох Шинжаан Уйгар, Өвөр Монголчууд Хятадын төв засгийн газрын цөөнхийг хятадчилж, үндэсний соёл, уламжлалыг үгүй хийж байна хэмээн буруутгадаг. Харин Бээжин энэ бүхнийг няцааж эдгээр нутагт БНХАУ “аз жаргалтай амьдрал авчирч, хязгаар нутгийнхныг феодалын дарлалаас чөлөөлж байна” гэдэг юм хэмээн "Великая  Эпоха" сайтад мэдээлжээ. 

Эх сурвалж: www.assa.mn

Охиноо тосохоор онгоцны буудалд автомат буутай иржээ
Охиноо тосохоор онгоцны буудалд автомат буутай иржээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.