БНСУ-ын мэдээллийн сайтад Л.Эрдэнэчимэг гишүүний бичлэг тавигджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 13 секунд
БНСУ-ын мэдээллийн сайтад Л.Эрдэнэчимэг гишүүний бичлэг тавигджээ

БНСУ-ын мэдээллийн сайтад Л.Эрдэнэчимэг гишүүний бичлэг тавигджээ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг төрийн ордонд архи ууж, тамхи татаж буй бичлэг сүүлийн хэдэн өдөр халуун сэдэв болон үргэлжилсээр байна. Энэ талаар гишүүн мэдэгдэл хийж “Би 50.000 төгрөгийн торгуулаа төлчихсөн. Төрийн ордонд энэ үйлдлийг хийсэнд уучлаарай” гэж хэлээд л өнгөрсөн. Тэгвэл эл хэрэг ингээд дууссангүй. Монгол улсын их хурлын гишүүний ёс зүйгүй үйлдэл хэмээн бусад улс орны хэвлэлээр тархжээ.

“УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл болох хүн хариуцлагатай ухамсартай байх ёстой. Хүн алдаа л биз гэж өмөөрөх хүмүүсийг ойлгохгүй нь. БНСУ-ын мэдээний сайтад Монгол улсын Их хурлын гишүүн архи, тамхи татсан талаар мэдээлэл тавигджээ.Улс орны минь нэрийг энэ мэтээр доош унагачихаад 50.000 төгрөгийн торгуулаа төлчихсөн гээд хээв нэг сууж байхын. Улсынхаа нэрийг ингэж унагасан асуудалдаа ямар хариуцлага хүлээх юм бол оо” хэмээн гадаадад суугаа монгол иргэд ихэд эгдүүцэж байгаагаа илэрхийлжээ.

        СОЛОНГОС УЛСАД БАЙГАА МОНГОЛ ИРГЭД

 “Засгийн газрын гишүүн ийм байдалтай байж болохгүй ээ.Тэр тусмаа энэ хэрэг нь олон улсын хэмжээнд цацагдаж Монгол улсын нэр хүндийг унагааж байгааг хэлмээр байна. 50.000 төгрөгөөр энэ асуудлыг шийдэж болохгүй. Монгол улсын нэр хүндтэй холбоотой асуудал учир Л.Эрдэнэчимэг нэрээ татах нь зүйтэй” гэжээ.

Гадны улс оронд ажиллаж, амьдарч буй монголчууд Монгол улсын засгийн газрын гишүүний энэ үйлдлээс үнэхээр ичиж байгаа бололтой. Төрийн түшээ хүнд баймааргүй ёс зүйгүй үйлдэл гаргачихаад э дний хэлдгээр 50.000 төгрөг төлөөд л болоо юу гэх асуултын хариултыг эрхэм гишүүн сонсоогүй мэт явсныг хэвлэлийн хурлын үеэр гаргасан юм. Бусад гадаадын улс оронд засгийн газрын гишүүн ийм үйлдэл хийгээд ингээд олон нийтэд тархсан бол суудлаа өгч , нэрээ татах байсан биз. Учир нь тэд ёс зүйтэй, буруугаа хүлээж чаддаг юм гэдгийг бид цөөнгүй жишээн дээр харсан. Харин манай улс төрчдөд бол тийм ухамсар огт байхгүй нь эндээс харагдаж байгаа байх. Оффшор данс, зодоон цохион, архи тамхи бол төрийн ордон дотор хуульгүй. Учир нь тэд өөрсдөө хууль санаачилж батлуулчихаад эргээд харахаар ардуудад үйлчлэх хууль, мөнгөтэй бидэнд л үйлчлэхгүй. Тйимээс бид хаа ч давуу эрхтэй. Учир нь бид мөнгөтэй гэсэн өнгө аяс сүүлийн үед даамжирч байгааг та анзаарсан буй за.

 

Эх сурвалж: О.Уянга , Unen.mn

М.Цогт-Итгэл: Сайхан унтана гээд согтууруулах ундаа хэрэглэх нь эсрэгээрээ дархлааны системийг дарангуйлж, танин мэдэхүйн чадварыг бууруулдаг
М.Цогт-Итгэл: Сайхан унтана гээд согтууруулах ундаа хэрэглэх нь эсрэгээрээ дархлааны системийг дарангуйлж, танин мэдэхүйн чадварыг бууруулдаг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.