Хүний аминд хүрэхэд “Ташуур” болсон Ж.Бат-Эрдэнийг сонгох этик булганчуудад байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 32 секунд
Хүний аминд хүрэхэд “Ташуур” болсон Ж.Бат-Эрдэнийг сонгох этик булганчуудад байхгүй

Хүний аминд хүрэхэд “Ташуур” болсон Ж.Бат-Эрдэнийг сонгох этик булганчуудад байхгүй

Сонгуулийн кампанит ажил өрнөж байгаа энэ цаг дор олон ч нэр дэвшигчийг шүүх, хүчний байгууллагаас дуудан ирүүлж, шил дарсан баривчилгаа, шүүх хуралдаан ч болж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, нэр дэвшигч Н.Номтойбаяр нарыг цагдан хориод байгаа бол Д.Эрдэнэбат, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын нэр дэвшигчдийг шүүхэд дууджээ. Харин төр, нийгэмд бугшуулж болохгүй гэмт хэрэг өдүүлэхэд “Ташуур” болсон Төрийн өндөр дээд албан хашиж байсан нөхдийг яагаад шүүх, хүчний байгууллагаас дуудахгүй байгаа юм хэмээн сонгогч олон яриад эхэлжээ. Тухайлбал, хүний аминд хүрсэн ноцтой гэмт хэрэг өдүүлэхэд “Ташуур” өгсөн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнийг шүүх, хүчний байгууллагаас дуудах бус бүр УИХ-д нэрээ дэвшүүлчихсэн явна хэмээн булганчууд толгой сэгсэрч сууна. Түүний нэрийг дэвшүүлсэн нам нь ч эргүүлэн татахаар асуудал мөн үү гэвэл мөн.

Өөрөө гэмт хэрэг гардан хийгээгүй ч онц ноцтой гэмт хэрэг болоход яам тэргүүлж байсан нөхөр УИХ-д нэрээ дэвшүүлчихсэн явааг эрүүл тогтолцоо гэх үү. “Ташуур” өгсөн гэдэг нь Ж.Бат-Эрдэнэ сайдаар ажиллаж байхдаа газрын дарга нартаа архи задалж, албан тушаалын маргаан эхлүүлэх сэжүүр тавьж, улмаар тэд нар нь цааш үргэлжлүүлснээр ийнхүү аймшигт хэрэг гарсан байдаг. Үүнээс үүдэн өнөөдөр нэг сайхан залуу шороонд булагдаж, нэг нь төмөр торны цаана шийтгүүлээд сууж байна. Үүний цаана гэр бүл, үр хүүхдүүд нь өнчирч, ахан дүүс, аав ээж нь сэтгэлийн шаналалтай сууж байгааг дурдах нь илүүц хэрэг биз ээ.

Хэргийг сануулахад Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал гэгч нь зэрлэгээр халдсан нь илт бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад ч энэ нь бүрэн тогтоогдсон байлаа.  Энэхүү онц ноцтой хэргийн талаар нийгэмд янз бүрийн хардалт үүсэж, алуурчны  талаарх зарим мэдээллүүд ил болсныг хүмүүс мартаагүй байгаа байх. Тодруулбал, талийгаачид “ажлаа өг” гэсэн шахалт шаардлагыг удаа дараа тавьж байсныг олон хүн гэрчилдэг. Тэр бүү хэл, хэрэг гардаг орой сайд Ж.Бат-Эрдэнийн өрөөнд архи задлан ажил, амины яриа хөөрөө болж өнгөрсөн гэх мэдээлэл ч чих дэлсэж  байлаа. Тэгээд Б.Махбал нь сайдынхаа өрөөнөөс гарч өөрийнхөө албан тасалгаанд ороод архиа үргэлжлүүлэн ууж суухдаа Т.Гомбосүрэнг дуудаж архиар дайлахдаа мөн л ажлаа өгөхийг шаардсанаас улбаалсан хэрүүл маргаан  даамжирч, яамныхаа үүдэнд гаргаж ирээд зодсоны улмаас талийгаач газар дээрээ нас барсан байдаг. 

Ж.Бат-Эрдэнэ нь Б.Махбал мэтийн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэн, тэднийхээ  санал болгож шахсанаар  яам болон харъяа агентлагийнхаа ямар албан тушаалыг  хэзээ, хэнд, хэрхэн яаж өгөхөө төвөггүйхэн  шийдчихдэг байсан гэдэг.

Хяналт шалгалтын ажлаа шударгаар хийснийхээ төлөө тэдэнд адлагдаж эхэлсэн талийгаачийг хашрууд бушуухан зайлуулж, оронд нь томилох хүнээ ч далдуур сэм зохицуулчихаад сууж байжээ. Нөгөөтэйгүүр, хэн нэгэн этгээд аль нэгэн яаманд сайдаар очоод өөрийн хүнээ гол албан тушаалд томилдог нь манай төрийнхний бичигдээгүй хууль гэлтэй. Б.Махбалын хувьд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2008 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхад  тус  яаманд  ажиллаж байсан бөгөөд энэ үед мөн Ж.Бат-Эрдэнэ нь Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон байлаа. Иймээс тэд эртний танилууд тул нэлээд ойр дотно хамтрагчид болсон юмсанж.

Талийгаачийн амийг хөнөөсөн хэргийн процессийн талаар бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон  манай сайт  урьд нь хангалттай мэдээлсэн болохоор энд дахин нуршиж ярих нь бараг илүүц биз. Гэвч нэг зүйлийг энд зориуд онцолмоор байна. Юу гэвэл, сайд Ж.Бат-Эрдэнэ нь талийгаачийг тэр орой өрөөндөө дуудаад айраг аягалж өгөхдөө “Чи ажлаа өг” гэсэн байлаа. Талийгаач харин сайдынхаа өөдөөс  ямар нэг тайлбар хэлэлгүй “За” гэчихээд гараад явжээ. Харин түүнийг сайдын өрөөнөөс гарсны дараа Б.Махбал нь яамныхаа Б.Артур, Д.Доржханд гэх хүмүүсийн хамт өрөөндөө архидаж суусан юм билээ. Тэгээд Б.Махбал нь Г.Гомбосүрэн рүү утсаар залгаж дуудахдаа “Чи ажлаа өгсөн нь дээр дээ” гэсэншүү өнөөх улиг болсон ятгалга, шаардлагаа дахин тавихад тэр харин “Би ямар ч шалтгаангүйгээр ажлаа өгөхгүй. Хэрвээ ингээд шахаад байгаа бол надад бас ярих юм бий” гэжээ. Ингээд төд удалгүй дээрх аллагын хэрэг болсон байлаа.  

Өнгөрсөн хэргийн талаар цухас дурдахад ерөөсөө л авлига, албан тушаалын өрсөлдөөнийг тус салбарт бий болгож, түүнийгээ сүүлдээ хянаж чадахаа больсон сайдын дүр зураг л бууж байна. Гэтэл хоёр залуугийн амь амьдралаар наадахад “Ташуур” болсон Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр Булган аймагт сайн сайхан зүйл ярьчихсан парламентад сонгоод өгөөч гээд явж байх юм. Анхдагчдын өлгий хэмээх Булган хангайнхан арай ч ийм хүнийг төрд илгээхгүй гэдэгт хаа хаанаа итгэлтэй байгааг дуулгахад илүүдэх юун. 

Эх сурвалж: Түмэн.мн

Замын-Үүд чиглэлд нэмэлт галт тэрэг явж эхэлнэ
Замын-Үүд чиглэлд нэмэлт галт тэрэг явж эхэлнэ
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.