Үндэсний Залуучуудын Зөвлөлд залуу хүн бүр хамрагдах эрхтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 57 секунд
Үндэсний Залуучуудын Зөвлөлд залуу хүн бүр хамрагдах эрхтэй

Үндэсний Залуучуудын Зөвлөлд залуу хүн бүр хамрагдах эрхтэй

 

        Монголын Залуучуудын Холбоо 12 жилийн дараа буюу өнгөрсөн 3 дугаар сарын 28-нд V Их хурлаа зохион байгуулж, нийт 37 тогтоолыг баталсан юм. Үүний нэг нь ҮНДЭСНИЙ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ байгуулах тухай тогтоол юм. Үндэсний Залуучуудын Зөвлөл нь МЗХ-ны Их хурлаас дараагийн Их хурлын хооронд ажиллах төлөөллийн байгууллага байхаар тогтжээ. Тодруулбал Үндэсний Залуучуудын Зөвлөл нь МЗХ-ны цаг үеийн бодлого, хөтөлбөрийг батлах, залуучуудын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэх, зөвлөмж, шийдвэр гаргаж ажиллах нь. ҮЗЗ-ийн Анхдугаар хурал Улаанбаатар хотноо 2015 оны 4 дүгээр сарын 28-нд хуралдах бол 21 аймгийн залуучуудын бага чуулган 119 хүний бүрэлдэхүүнтэйгээр 4 дүгээр сарын 20-ны дотор аймаг бүрт тус тус зохион байгуулагдах юм байна. ҮЗЗ нийт 339 гишүүнтэй байх бөгөөд 16-40 хүртэлх насны залуус гишүүнээр элсэх бүрэн боломжтой гэнэ.

 

        Монголын шилдэг залуучууд Үндэсний Залуучуудын Зөвлөлийн  гишүүн болсоноор МЗХ-ны үйл хэрэгт гар бие оролцож, Монголын залуучуудын төлөөлөл болж тэдгээрийн болон өөрсдийн дуу хоолой хүргэх, нийгмийг өөрчлөх олон ажлуудыг санаачилан хэрэгжүүлэх боломжтой болно. Сонгуульд оролцоход залуучууд дэнчингийн мөнгө болох 240.000 төгрөгийг МЗХ-ны дансанд байршуулах юм байна. Хэрэв сонгуульд ялж тус зөвлөлийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд тухайн жилийн татварт тооцогдож харин сонгогдож чадаагүй бол дэнчингийн мөнгийг буцаан авч болно гэж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.myf.mn/n/icbo , 11-321814 утаснаас лавлах боломжтой юм байна.

ЗҮРХ СУДАСНЫ ЭМГЭГИЙН АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА
ЗҮРХ СУДАСНЫ ЭМГЭГИЙН АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.