Л.Амаржаргал: Хүүхдүүд гар утсаараа оролдож байгаад осолд өртөх эрсдэлтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 11 секунд
Л.Амаржаргал: Хүүхдүүд гар утсаараа оролдож байгаад осолд өртөх эрсдэлтэй

Л.Амаржаргал: Хүүхдүүд гар утсаараа оролдож байгаад осолд өртөх эрсдэлтэй

Бага ангийн сурагчдын амралт өнөөдрөөс эхэлж байгаа. Амралтынхаа үеэр хүүхдүүд зам тээврийн осолд их өртдөг байна. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Амаржаргалаас тодрууллаа.

 

-ЕБС-ийн сурагчдын амралт эхэлж, шинэ жилийн баяр дөхөж байна. Энэ үеэр хүүхдүүд зам тээврийн осолд өртөх магадлал өндөр байдаг?

 

-Эхний ээлжинд бага, дунд, ахлах анги гэсэн үе шаттайгаар амралт эхэлнэ. Эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй үлдээсний улмаас бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол буурахгүй байна. Тиймээс хүүхдээ замын хөдөлгөөнд хараа хяналтгүй оролцуулахгүй байх хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ толь болдог учраас хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Тэд хүүхдээ тээврийн хэрэгслийн урдуур авч гүйх, гарцгүй газраар гардаг нь хүүхдээ эрсдэлд оруулж байгаа явдал. Түүнчлэн хүүхэд чихэвчний хөгжим сонсох, гар утас оролдож явахдаа тухайн орчноосоо бүрэн тасарч дуут дохио болон ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн хурдыг төдийлөн зөв тодорхойлж чаддаггүй. Тиймээс дээрх хэрэгслийг хаана хэрэглэх нь зохимжтой вэ гэдгийг байнга анхааруулах хэрэгтэй. Эцэг эхчүүдэд анхааруулах бас нэг зүйл бол хүүхдээ хамгаалалтын суудалд суулгахгүй буруу тээвэрлэснээс зам тээврийн осолд өртөж нуруу нугасаа гэмтээдэг. Судалгаанаас харахад, хүүхдээ буруу тээвэрлэсний улмаас осолд өртөх нь явган хүний замд гарсан ослоос хоёр дахин их байна.

 

-Энэ онд хүүхдүүд зам тээврийн осолд өртөх тохиолдол хэд гарсан бэ?

 

-Нийт 968 хүүхэд зам тээврийн осолд өртөж, найман хүүхэд амиа алдсан байна. Мөн 975 хүүхэд хүнд болон хөнгөн гэмтсэн. Тиймээс шинэ жилийн баяраар боловсролын байгууллагууд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахдаа анхаараасай. Ялангуяа ачаалал ихтэй энэ үед заавал замын цагдаа гэхгүй эцэг эхчүүд өөрийн болон бусдын хүүхдийг замаар гаргаад өгч байгаач гэж уриалмаар байна.

 

-”Баяр ёслолоор хүүхдүүд зам тээврийн осолд их өртдөг” гэдэг. Энэ талаар?

 

-Ер нь баяраар хүүхдүүд зам тээврийн осол болон гэмт хэрэгт өртөх нь их байдаг. Амралтын үеэр анги хамт олноороо, найз нөхдөөрөө гадуур явах нь ихэсдэг. Тиймээс эцэг эхчүүд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн ард иргэдэд уриалж хэлэхэд зам хөндлөн гарч яваа бага насны хүүхдүүдийг гараас нь хөтлөөд зам гаргаж өгөөрэй.

Эх сурвалж: Unen.mn

 

Яагаад залуус зүрхний шигдээсээр нас барах нь ихсээд байна вэ?
Яагаад залуус зүрхний шигдээсээр нас барах нь ихсээд байна вэ?
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.