Монголын төрд өөрийн тэжээврүүдээ 25 жил суулгаж гай авчирсан, дэлхий даяар хор хутган дайн дажин таригч Америкаас Европ татгалзаж эхэллээ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 31 секунд

http://www.tumen.mn/upload/2015/10/08/Монголын төрд өөрийн тэжээврүүдээ 25 жил суулгаж гай авчирсан, дэлхий даяар хор хутган дайн дажин таригч Америкаас Европ татгалзаж эхэллээ!

Герман улсын Зүүний намын депутат Сара Вагеннэхтын тавьсан илтгэлийг Бундестагийн бараг бүх гишүүд алга ташин хүлээн авснаас болсон уу эсвэл дүрвэн орж ирсэн олон мянган сиричүүдээс болсон эсэх нь тодорхойгүй ч, гэнэт канцлер Меркель ерөнхийлөгч Путины зүгээс явуулж байгаа гадаад бодлогыг зөв хэмээн хүлээн зөвшөөрсөн зүйлийг ярьж эхлэв. Эрхэм депутат уг илтгэлдээ: 
"Хэзээ нэгэн цагт европ тивийн төвд дайны аюулын харанга дэлдвэл энэ бүхний бурууг зөвхөн хатагтай Меркель та үүрэх ёстой ба таниас өөр хэн ч биш юм. Францын түүхч Эммануэль Тод - Германчууд дахиад л эргэцүүлэн бодолгүй европын орнуудыг гайтай зовлонд учруулах "гол дүрд" тоглож эхэллээ. Нэгэн нартай өдөр энэ нь өөр дээр нь сүйрэл болон төгсдөг - гэж бичжээ. Үүнийг та бүхэн доромжлол гэж хүлээж авч байгаа бол би гүнээ харамсана. Францтай мөр зэрэгцэн Америкийн дайны уур амьсгалтай улс төрөөс чөлөөлөгдөх цаг ирчихээд байна" хэмээн цохон дурдсан юм.
Герман улсын Батлан хамгаалах яамны сайд Урсула фон дэн Ляйер, Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер, бүр канцлер Меркель нар Исламын Нэгдсэн Улсын эсрэг тэмцэж буй Сирийн ерөнхийлөгч Басар Ашадын тэмцлийг дэмжих байр сууриа илэрхийлсэн Путины бодлогыг зөв байжээ хэмээн мэдэгдэх болсон нь АНУ-ыг гүнзгий шоконд орууллаа. Тэрээр Герман улс Франц улсын нэгэн адил Оросын бодлогыг дэмжих нь тодорхой боллоо. Сирид Оросын цэргийг оруулахгүй байхын төлөө чармайсан эвслээс Герман улс гарч байгаа нь АНУ-д хүнд цохилт болж байгаа нь гарцаагүй бөгөөд хатагтай Меркелийн гаргасан улс төрийн зоригтой алхамыг Европын бусад орнууд дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

эх сурвалж: http://eer.ru/
Цааш түгээ
Монголын ард түмэндээ илгээх сэтгэлийн минь үг…
Монголын ард түмэндээ илгээх сэтгэлийн минь үг…
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.