Р.Бурмаа: Нэр дэвшигчийг нууц санал хураалтаар тодруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 28 секунд
Р.Бурмаа: Нэр дэвшигчийг нууц санал хураалтаар тодруулна

Р.Бурмаа: Нэр дэвшигчийг нууц санал хураалтаар тодруулна

 

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг дөнгөж сая хуралдаж УИХ –ын гишүүн Д.Ганбат, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон. Бүлгийн хурал 13 цагаас үргэлжилнэ. Нэр дэвшигчээ тодруулахдаа нууц санал хураалт авах гэнэ. Энэ талаар тус бүлгийн гишүүн Р.Бурмаагаас тодрууллаа.
Гурван нэр дэвшигч бүгд өрсөлдөх уу, Өчигдөр Ц.Баярсайхан гишүүн нэрээ татсан гэсэн сураг байсан?
-Үдээс хойш хуралдах хурал дээр юу болохыг мэдэхгүй. Одоогийн байдлаар ямар нэг зүйл мэдэгдээгүй байна.
Үдээс хойшхи бүлгийн хуралдаанаар ямар, ямар зүйлийг ярих вэ?
-Эдийн засгийг хямралаас ямар хугацаанд гаргаж чадахаа нэр дэвшигчид бүлгийн гишүүдэд танилцуулах ёстой. Нэг үгээр бол мөрийн хөтөлбөрөө танилцуулна.
Фракциуд нэр дэвшигчдийг бүрэн дэмжиж байгаа юу? Эсрэг саналтай фракц байсан уу?
-Байхгүй, бүгд дэмжиж байгаа. Үдээс хойш бүгд шийдэгдэнэ. Гурван хүн маань албан ёсоор нэр дэвшиж байна.
Ерөнхий сайдыг тодруулах үйл явцыг танилцуулахгүй юу?
13 цагаас хуралдах хурлын үеэр бүлгийн гишүүдээс хамгийн олон санал авсан нэг нэр дэвшигчийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ. Дараа нь УИХ –д суудалтай бусад намын бүлгүүдтэй “Эвсэл” –ийн засгийн газар байгуулах талаар тохиролцоно. Мөн үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулагдана.
Өчигдөр намын дарга Н.Алтанхуяг мэдэгдэхдээ намынхаа эсрэг кноп дарсан гишүүдийг дэмжихгүй гэсэн. Намын даргад ийм эрх бий юу?
 -Бүлгээс гаргасан шийдвэрийг дагах учиртай. Намын даргын хувьд эрх гэхээсээ илүүтэй энэ бол үүрэг. ҮЗХ –ноос бүлгийн гишүүдэд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах үүрэг өгсөн. Түүний дагуу нэр дэвших үйл ажиллагаа явагдлаа. Үдээс хойш нууц санал хураалтаар тодруулна. Нэр дэвшигчийг цааш нь өргөн бариад явах нь намын даргын үүрэг. Түүнээс биш тэр хүнд таалагдах эсэхийг бодож нэр дэвшүүлнэ гэх ойлголт байхгү. Хувь хүний үндэслэлээр хандах ёсгүй.

 

Эх сурвалж: ULS.MN

Дарханы АН-ын нөхөд увайгүй үйлдлээрээ Засаг даргаа залхаажээ
Дарханы АН-ын нөхөд увайгүй үйлдлээрээ Засаг даргаа залхаажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.