А.Ариунзаяа: Хүүхдийн 100 мянган төгрөгийг он дуустал олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
А.Ариунзаяа: Хүүхдийн 100 мянган төгрөгийг он дуустал олгоно

А.Ариунзаяа: Хүүхдийн 100 мянган төгрөгийг он дуустал олгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хүүхдийн мөнгийг он дуустал олгохоор боллоо. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хүүхдийн мөнгө он дуустал бүрэн олгох буюу хуримтлалтай хүүхэд бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулах, хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэл төсөвт болон газрын тос, уул уурхайн компаниас бусад бүх хэлбэрийн байгууллагын шимтгэл төлөгч Монгол Улсын иргэний 50 хувийн шимтгэл төлөлтийн буцаалт. Энэ бодлого нь шимтгэл бууруулах гэхээсээ төсвийн татаас байгаа юм. Угтаа иргэний шимтгэл төлөлт бүрэн дүнгээр бүртгэгдэнэ, харин төр төсвөөс 50 хувийг буцаан нөхөн олгоно.

Мэдээж энэ бол түр зуурын арга хэмжээ бөгөөд төрөөс 270 тэрбум төгрөгийн төсвийн татаас олгоно. Урт хугацаанд шимтгэл бууруулах бус, харин бодит хуримтлал үүсгэе. Тэтгэврийн шимтгэлийн хоёр хувийг энэ жил татаас хэлбэрт оруулж байгаа бол цаашид реформдоо ашиглая” гэлээ.

Өнөөдрийн өрнийн. зурхай.
Өнөөдрийн өрнийн. зурхай.
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.