Цаг агаар: Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 8 секунд
Цаг агаар: Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна

Цаг агаар: Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна

        2015 оны 05 дугаар сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. 10-12 градус дулаан байна .

 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Н.Энхбаярын нууц ажиллагааг хэрэгжүүлэгчдийн нэг гэгдэх О.Магнай!
Н.Энхбаярын нууц ажиллагааг хэрэгжүүлэгчдийн нэг гэгдэх О.Магнай!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.