АНУ-ын цэргүүд эмнэлэг бөмбөгдсөнд Обама уучлалт эрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
АНУ-ын цэргүүд эмнэлэг бөмбөгдсөнд Обама уучлалт эрлээ

АНУ-ын цэргүүд эмнэлэг бөмбөгдсөнд Обама уучлалт эрлээ

Ерөнхийлөгч Барак Обама "Хил хязгааргүй эмч нар" тусламжийн байгууллагын Афганистан дахь эмнэлгийг АНУ-ын цэргүүд бөмбөгдсөнд уучлалт эрснийг Цагаан ордны хэвлэлийн төлөөөлөгч Жош Эрнист мэдэгдлээ.

Тус тусламжийн байгууллагаас бямба гарагт болсон бөмбөгдөлтийг Женевийн Конвенцийн дагуу чөлөөт мөрдөн шалгах ажил явуулахыг хүссэн бөгөөд уг явдлын дараа АНУ-н зүгээс уучлалт эрсэн юм.

"Хил хязгааргүй эмч нар" байгууллагынхан Кундуз хотын уг халдлагыг “дайны шинж” чанартай гэж үзэж байгаа бол АНУ-ын талаас санамсаргүй алдаа байсан гэсэн тайлбарыг өгсөөр байгаа юм.

Афган, Талибуудын хоорондох мөргөлдөөний үеэр Кундуз хотын эмнэлгийг АНУ-ын цэргүүд бөмбөгдсөний улмаас 22 хүн амиа алджээ.

Тусламжийн байгууллагын олон улсын захирал Жуанна Лю Обамагийн уучлалтыг хүлээн авч буй талаар хэлсэн боловч олон улсын байгууллагаар осол хэрхэн гарсан, яг юу болсон тухай мөрдөн шалгуулахаа хэлжээ.

Мөн тэрбээр тухайн бөмбөгдөлт бол санаандгүй алдаа биш, бидний үйл ажиллагаанд халдсан явдал болсон гэж лхагва гарагт мэдэгдсэн билээ.

"Хил хязгааргүй эмч нар" тусламжийн байгууллага нь 1991 онд байгуулагдсан ба тусламж шаардлагатай 76 оронд хүрч ажилладаг ажээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 
Төрийн албан хаагчдын зайлшгүй унших цахим ном
Төрийн албан хаагчдын зайлшгүй унших цахим ном
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.